Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст ажил амралтын тэгш хуваариар ажиллах тавин дөрөв ( 54) Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд нэгжийн нэгжид хамаарах хөдөлгөөнт хүнд машин механизмыг компанийн бодлого журмын дагуу жолоодон ажиллуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Бүх ажлыг компанийн стандарт, аюулгүй ажлын журмын дагуу хийж гүйцэтгэх;
  • Оюу Толгойн Аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу Аюулгүй ажиллагааг хангаж, хүнд машин механизмыг үр дүнтэй, ашигтай байдлаар ашиглан ажиллуулах
  • Өдөр тутмын аюулгүй ажиллагаа болон засвар үйлчилгээний хяналтыг сахин биелүүлэх
  • Тогтоосон журам, шаардлагын дагуу машин механизм, тоног төхөөрөмжийг аюулгүй, найдвартайжурмын дагуу ашиглах
  • Шаардлагатай үед болон тогтоосон хуваарин дагуу тоног төхөөрөмж, машин механизмыг цэвэрлэх
  • Уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх хэрэгцээ шаардлагын талаар удирдлагадаа мэдэгдэх
  • Өдөр бүр ажлын байрандаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллах, хэвшүүлэх
  • Хүнд машин механизмын оператор нь дараах асуудлуудыг илрүүлэх, таньж мэдэх, урьдчилан харах чадвартай байх, энэ талаар шууд удирдлагадаа мэдэгдэнэ
  • Ажлын аюултай орчин, нөхцөл, эрсдэл үүсгэх магадлалтай эвдрэл гэмтэлтэй тоног төхөөрөмж
  • Уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны асуудлууд.
  • Ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдах ажилтны шийдвэр зааврын дагуу ажиллах,
  • Тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангахын зэрэгцээ үйлдвэрлэлийн зорилтод хүрэх ойлголт мэдлэгтэйгээр тоног төхөөрөмжийг ажиллуулах;
  • Ажлын байран дах аюулыг тодорхойлж, зохих хяналтын арга хэмжээг авах, эсвэл шаардлагатай бол удирдлагадаа мэдээлэх;
  • Гарсан заавар болон үйл ажиллагааны горимтой сайтар тохирсон ажлын холбоо, харилцааг бий болгох

Тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр мэргэжлийн үнэмлэх болон сертификаттай байх.
  • C, M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Хүнд машин механизм барихыг зөвшөөрсөн E ангиллын жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Багаар ажиллах чадвар сайтай байх
  • Харилцааны ур чадвар сайтай байх
  • Ажлын гүйцэтгэлд төвлөрч ажиллан, санаачлагатай байх.
  • Уул уурхайн болон хүнд үйлдвэрийн салбарт 2-оос дээш жил ажилласан туршлагатай, ялангуяа 100 тонноос илүү хүчин чадалтай тээврийн хэрэгсэл, хүнп тоног төхөөрөмжийг удирдах, ажиллуулах туршлагатай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (монгол хэлээр)
  • Товч намтар (монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.