Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн Механик

Нээлтийн огноо: 2024-05-29
Хаалтын огноо: 2024-06-11 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механик засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн Механик (Автын цахилгаанаар мэргэшсэн) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн төхөөрөмж засварын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино. Түүнчлэн засвар үйлчилгээний хэлтэст харьяалагдах хөдөлгөөнт тоног төхөөрөмж, газар шорооны тоног төхөөрөмж, дунд оврын олон төрлийн үйлдвэрлэгчийн машинууд, материал зөөвөрлөгч техникүүдийн төлөвлөсөн, хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг хариуцаж ажиллахаас гадна мөн түлшний, гидравлик болон техникийн цахилгаан дээр засвар үйлчилгээ үзүүлэх юм. Гэнэтийн эвдрэл гарсан шалтгаан, тухайн тоног төхөөрөмж дээр тулгараад буй асуудлыг шалгах төхөөрөмж, гар багажуудын тусламжтай системийн оношилгоо хийх, мөн эд ангийн нарийвчилсан үзлэг шалгалтуудыг засварчидтай хийж, аюулгүй ажиллагааг хянан ханган ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Уурхайн дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн мехник, агергат засвар болон, автын цахилгааны засварын ажлыг гүйцэтгэх (Үүнд: Forklifts, Road Trucks, Mixers, Mobile compressors, Loaders, Welding machines, Telehandlers, Lighting towers гэх мэт CAT, Kalmar, Manitou, Allmand, Foton брэндүүдийн олон төрлийн техник хэрэгслүүд болон бүх төрлийн хөдөлгүүр, хурдны хайрцгууд)
  • Pure BEV буюу цахилгаан машины Механикийн болон цахилгааны засвар үйлчилгээ хийх
  • Хийгдэж буй бүхий л ажил үүргийг Оюу Толгойн холбогдох стандарт, дүрэм журамд нийцүүлэн гүйцэтгэх, тэдгээр шаардлагыг хангаж, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллах
  • Уурхайн талбар дээр болон уурхайн гадна бүх төрлийн Оюу Толгой болон Гэрээт компанийн тоног төхөөрөмжүүд дээр цэвэрлэгээ, тосолгоо, үзлэг шалгалт болон гэнэтийн эвдрэлийн засвар гэх мэт хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээг чанартай, төлөвлөсөн хугацааны дагуу үр бүтээмжтэй мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэх
  • Ахлах ажилчдаас хуваарилсан ажил үүргийг аюулгүй, чанартай хийж гүйцэтгэх
  • Автын цахилгаан болон электроникийн оношилгоо, засвар үйлчилгээ, угсралт, тестүүдийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
  • Төрөл бүрийн техникүүд дээр Автын компьютер оношилгоо чанартай, оновчтой гүйцэтгэх
  • Тоног төхөөрөмжийн засварын талаар шийдвэр гаргаж, хэзээ хийх талаар ажлыг эрэмбэлэн, санал гаргаж ахлах ажилтандаа мэдэгдэх
  • Шаардлагатай үед кузов, сэв засвар, будалт хийх, кузов нөхөн сэргээх ажил гүйцэтгэх
  • Ажлын байрны үзлэг шалгалтыг тогтмол хийж ажлын орчныг цэвэр, аюулгүй байлгах
  • Хүлээн авсан ажлын захиалгын хуудаснуудаа ажил дууссаны дараа бүрэн бөглөж, хүлээлгэн өгөх засвартай холбоотой бүх бичиг баримтыг эмх цэгцтэй, журмын дагуу хөтөлж ажиллах
  • Засварын ажил дууссаны дараах тоног төхөөрөмж ашиглалтад бэлтгэж, цэвэрлэгээг хийх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэвшил, арга барилууд, 5S болон бусад журмыг даган мөрдөх
  • Тухайн засвар үйлчилгээтэй холбоотой хуваарь гаргах болон төлөвлөлтийн ажилд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, материалын талаар төлөвлөлтийн багтай хамтарч ажиллах, тэдэнд туслах;
  • Тухайн өдрийн ажлын хуваарьт ороогүй буюу ахлах ажилтны хуваарилаагүй ажлыг дур мэдэн гүйцэтгэхгүй байх;
  • Шаардлагатай үед ахлах ажилтан, сэлбэгийн зохицуулагч, багийн ахлагч, багажны өрөө, туслах төлөвлөгч, дугуй засварчин гэх мэт ажил үүргийг орлон гүйцэтгэж, түр ажилчид болон гэрээт ажилчдыг удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Автын цахилгаан эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр мэргэшсэн, дадлагажин туршлагажсан байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Монгол улсын Цахилгааны аюулгүй ажиллагааны эрхийн үнэмлэхтэй байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.