Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн механикч
Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаад, 14 хоног амрах хуваариар ажиллах нэг (1) Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн механикч (aвтын цахилгаанаар мэргэшсэн) ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ ажлын байр нь (1) нэг жилийн хугацаатай болно.
Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хөдөлгөөнт төхөөрөмжийн засварын ажлыг компанийн бодлого журмын дагуу үр дүнтэй, аюул осолгүй гүйцэтгэж, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад оршино. Түүнчлэн засвар үйлчилгээний хэлтэст харьяалагдах хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүд болох хөнгөн тэрэгүүд, газар шорооны тоног төхөөрөмжүүд, дунд оврын машин механизм зэрэг олон төрлийн үйлдвэрлэгчдийн машин техникүүдийн хуваарьт үйлчилгээнүүд болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг гүйцэтгэж ажиллахаас гадна төрөл бүрийн хөдөлгөөнт техник дээр автын цахилгааны оношлогоо, засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэнэ. Гэнэтийн эвдрэл гарсан шалтгаан, тухайн тоног төхөөрөмж дээр тулгараад буй асуудлыг шалгах төхөөрөмж, гар багажуудын тусламжтай иж бүрэн оношлогоо хийх, мөн эд ангийн нарийвчилсан үзлэг шалгалтуудыг багийн бусад засварчидтай хамтран гүйцэтгэж, аюулгүй ажиллагааг ханган ажиллана.
Үүрэг даалгавар
- Хийгдэж буй бүхий л ажил үүргийг Оюу Толгойн холбогдох стандарт, дүрэм журамд нийцүүлэн гүйцэтгэх, тэдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллах;
- Уурхайн талбар дээр болон уурхайн гадна бүх төрлийн Оюу Толгой болон Гэрээт компанийн тоног төхөөрөмжүүд дээр цэвэрлэгээ, тосолгоо, үзлэг шалгалт болон гэнэтийн эвдрэлийн засвар гэх мэт хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээг чанартай, төлөвлөсөн хугацааны дагуу үр бүтээмжтэй мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэх;
- Ахлах ажилчдаас хувиарласан ажил үүргийг аюулгүй, чанартай хийж гүйцэтгэх;
- Автын цахилгаан болон электроникийн оношлогоо, засвар үйлчилгээ, угсралт, тестүүдийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх;
- Шаардлагатай үед тоног төхөөрөмжийн засварын талаар шийдвэр гаргаж, хэзээ хийх талаар ажлыг эрэмбэлэн, санал гаргаж ахлах ажилтандаа мэдэгдэх;
- Шаардлагатай үед кузов, сэв засвар, будалт хийх, кузов нөхөн сэргээх ажил гүйцэтгэх;
- Ажлын байрны үзлэг шалгалтыг тогтмол хийж ажлын орчныг цэвэр, аюулгүй байлган, ажлын захиалгуудаа зөв зохистой авч явах;
- Хүлээн авсан ажлын захиалгын хуудаснуудаа ажил дууссаны дараа бүрэн бөглөж, хүлээлгэн өгөх, засвартай холбоотой бүх бичиг баримтыг эмх цэгцтэй, журмын дагуу хөтөлж ажиллах;
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Автын цахилгаан эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр мэргэшсэн, дадлагажин туршлагажсан байвал давуу тал болно.
- Холбогдох чиглэлээр 3-с дээш жил ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх
- Ажлын ачаалал даах болон хүнд нөхцөлд ажиллах чадвартай байх
- Хувийн зохион байгуулалт болон харилцааны соёл сайтай байх
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.