Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2021-12-16
Хаалтын огноо: 2021-12-30 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхай - Засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ахлах ажилтан байранд ажилтан шалгаруулж авна.

Гүний уурхайн хөдөлгөөнт засвар үйлчилгээний ахлах ажилтан нь засвар үйлчилгээний систем, үйл явцыг ашиглаж, хянах замаар уурхайн хэлтсийн гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай байдлыг хангах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Ажилчдад ажлын байранд хангалттай зааварчилгаа өгч, Оюу Толгойд мөрдөгдөж байгаа ажлын байрны бүх дүрэм журам, чухал журмуудын ойлголт мэдлэг олгох.
  • Ажлын аюулгүй дадлуудыг ойлгуулан таниулж ажилчдаар дагаж мөрдүүлэх.
  • Компанийн бодлого журмын дагуу осол зөрчлийг мэдээлж, судалгааг явуулах.
  • Албан ёсны бүх шаардлага, санал болгосон засаж залруулах арга хэмжээг цаг алдалгүй авдаг байх.
  • Ажлын байран дахь эрсдэлийг тодорхойлж эдгээр эрсдэлийг бууруулах зөв хяналтуудыг ашиглах.
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний удирдлагын багт дүрэм журмын үл нийцэл, болзошгүй аюултай үйлдэл, нөхцөл, осол зөрчил, гэмтэл бэртэл эсвэл өвчлөлийг даруй мэдээлэх.
  • Зохих ажлын байрны журам, ажлын байрны дадлуудыг ашиглахад нь шинэ ажилтнуудад туслах.
  • Хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, эсвэл эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах бусад зүйлстэй холбоотой зааварчилгааг мөрдөх.
  • Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах, ажлын байран дахь аюулыг бууруулах зорилгоор талбайн магадлагааг байнга хийж, хэрэв аюулыг тодорхойлсон бол аль болох даруй засаж залруулах.
  • Өөрсдөө эсвэл бусад хүмүүсийн гэмтэл бэртэл эсвэл өвчний эдгэрэлд туслах аливаа нөхөн сэргээх хөтөлбөртэй бүрэн хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • 3-5 жил удирдах түвшний албан тушаалд ажилласан эсвэл ижил төстэй ажлын туршлагатай байх
  • Ахлах түвшний ажил үүргийг 1-3 жил гүйцэтгэсэн ба томоохон хэмжээний гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг засвар үйлчилгээний багийг удирдсан туршлагатай
  • Үйлчлүүлэгчид чиглэсэн өндөр хэмжээний үйлчилгээ үзүүлэх туршлагатайгаа нотлон харуулсан байх
  • Тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай байдлыг сайжруулах тал дээр амжилттай ажилладгаа нотлон харуулсан байх
  • Засвар үйлчилгээний төлөвлөлтийг хянах, тайлагнах чадвартай
  • Үр дүнтэй удирдагчаар амжилттай ажилладгаа нотлон харуулсан байх
  • Тасралтгүй сайжруулалтыг хэрэглэдгээ нотлон харуулсан байх
  • Ажлын байрны аюулыг тодорхойлох талаар гүн гүнзгий ойлголттой, тэдгээрийг цаг алдалгүй засаж залруулах чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.