Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ахлах ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Гүний Уурхайн – Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтсийн нийт ажилтан ба тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагаа, найдвартай бэлэн байдлыг хангаж, Гүний уурхайн үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтыг санаачлах ба хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллана.
Үүрэг даалгавар
- Гүний Уурхайн Засвар үйлчилгээний багуудын аюулгүй, гүйцэтгэлийн үр дүнтэй үйл ажиллагааг хариуцна.
- Засварын үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэх, осол зөрчлөөс сэргийлэх, ажлыг байгаль орчинд тогтвортой байдлаар гүйцэтгэхэд шаардагдах зориулалтын байгууламж ба ур чадвар бүхий ажиллах хүчнээр хангах
- Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хуваарийн дагуу, зөвшөөрөгдсөн гүйцэтгэлийн түвшинд хийлгэхэд нь Уурхайн талбарын хэмжээний баг хэлтсүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллана.
- Засвар үйлчилгээний систем, гүйцэтгэлийн хэмжүүрүүдэд хяналт шинжилгээ хийн систем, аргачлалд сайжруулалтыг бий болгох.
- Гүний уурхайн Засварын Ахлах Мэргэжилтэнтэй хамтран өөрчлөлтийн удирдлагын санаачилгууд, бизнесийн бусад сайжруулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллах.
- Мэргэжлийн болон бусад ажилчид, гэрээт байгууллагуудын ажилчдыг удирдан зохицуулж, засвар үйлчилгээний болон үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг хангах
- ГУ-н үйл ажиллагааны нэн тэргүүний зорилтын дагуу төлөвлөгдөөгүй ажлыг үр дүнтэй зохион байгуулах
- Төлөвлөгдсөн засвар үйлчилгээ болон засвар үйлчилгээний зогсолт гэх мэт ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх
- Ажлын гүйцэтгэлийн чанарыг хянаж шаардлагатай бол санал бодлоо илэрхийлэх
- Багийн аюулгүй ажиллагааны соёлыг бий болгох
- Ноцтой эрсдэлийн удирдлагыг гүйцэтгэх
- Шаардагдах чадварыг тодорхойлж багийн ур чадварыг сайжруулах
- Багийн дотор гүйцэтгэж буй бүх ажлын хамгийн сүүлд шинэчлэгдсэн ажлын журмыг боловсруулж, мөрдөх.
- Ажилчдад ажлын байран дах бүрэн зааварчилгаа өгч, Оюу Толгойд мөрдөгдөж байгаа ажлын байрны бүх дүрэм журам, чухал журмуудын ойлголт мэдлэг олгох.
- Аюулгүй ажиллагааны дадлуудыг ойлгуулан таниулж ажилчдаар дагаж мөрдүүлэх.
- Компанийн бодлого журмын дагуу осол зөрчлийг мэдээлж, судалгааг явуулах.
- Албан ёсны бүх шаардлага, санал болгосон засаж залруулах арга хэмжээг цаг алдалгүй авдаг байх.
- Ажлын байран дах эрсдэлийг тодорхойлж эдгээр эрсдэлийг бууруулах зөв хяналтуудыг ашиглах.
- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний удирдлагын багт дүрэм журмын үл нийцэл, болзошгүй аюултай үйлдэл, нөхцөл, осол зөрчил, гэмтэл бэртэл эсвэл өвчлөлийг даруй мэдээлэх.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Механикийн инженерийн бакалаврын зэрэгтэй болон холбогдох чиглэлийн мэргэшилтэй байх
- Уул уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний засварын чиглэлээр багадаа 5 жил ажилласан туршлагатай байх
- Ахлах түвшний ажил үүргийг 3-с дээш жил гүйцэтгэж баг удирдсан туршлагатай байх
- Засвар үйлчилгээний төлөвлөлтийг хянах, тайлагнах чадвартай байх
- Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний программ ашиглах чадвартай байх
- Англи хэлээр (дунд ба түүнээс дээш) ажлын орчинд үр дүнтэй харилцах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.