Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын багийн ахлагч

Нээлтийн огноо: 2022-02-25
Хаалтын огноо: 2022-03-11 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, Засвар үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн төхөөрөмж засварын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино. Түүнчлэн засвар үйлчилгээний хэлтсийн дунд оврын тээврийн хэрэгсэл болон тусгай тоног төхөөрөмжийн засварын үйл ажиллагааг зохион байгуулж, аюулгүй ажиллагааг хянах.

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-ны стандарт болон журмын хүрээнд өөрт оногдсон үүрэг даалгаврын дагуу ажлыг удирдан зохион байгуулахын сацуу аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэх өөрийн зүгээс хувь нэмэрээ оруулж байх;
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны шаардлагатай хурлуудад оролцон тэр хурлаас гарсан мэдээллийг өдөр тутмын ажил эхлэхийн өмнөх хурал дээр танилцуулж, хүмүүстээ хүргэн улмаар тухайн ажилтны болон багийн аюулгүй ажиллагааг дэмжин ажиллах
  • Тоног төхөөрөмжийн засварыг хангаж, засвар үйлчилгээний тогтолцоо болон бүтэц нь тохирох дүрэм, зохицуулалтын хүрээнд нийцэж байгаа эсэх тал дээр хариуцлага хүлээж ажиллана.
  • Засвар үйлчилгээний ээлжийн багуудын ажлыг хувиаарлах өдөр тутмын үйл ажиллагааг аюулгүй, үр бүтээмжтэй удирдан зохион байгуулах, ингэснээр өдөр болон долоо хоногийн хувиарт ажлын гүйцэтгэлийг хангах
  • Аливаа засварын ажил хийгдэж дуусах үед тухайн ажлыг шалгаж баталгаажуулах. Үүнд: өөрөө биечлэн үзлэг шалгалт хийх, цаашлаад тоног төхөөрөмжийг эцсийн хэрэглэгч рүү хүлээлгэж өгөхөөс өмнө тест жолоодлого хийж болно мөн хүлээлгэж өгөх ажлыг хариуцна
  • Хөдөлгөөнт Засварын хэлтэс дээр ашиглагдаж буй тоног төхөөрөмж болон барилга байгууламжуудийг боломжит түвшинд, үр ашигтайгаар ашиглахад анхаарах
  • Солих сэлбэгийн нөөц болон сэлбэг ашиглах нөөцөд хяналт тавиж ажиллах
  • Эвдрэл гэмтлийг зөв оношлох тал дээр маш сайн анхаарах засварын ажилчдад удирдамж өгөх
  • Засвар үйлчилгээний төлөвлөлтийн багтай хамтран хувиарь болон богино болон урт хугцааны төлөвлөлт дээр ажиллах
  • Засвар үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэдэг (төлөвлөсөн засвар үйлчилгээний үйл ажиллагаа, засвар үйлчилгээний зогсолт гэх мэт)

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлийн бакалаврын зэрэгтэй байх
  • Тухайн салбарт 5-с дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Ажлын үр дүн, үйл явц, тайлан, мэдэгдэл болон аливаа танилцуулгийг танилцуулах, илтгэх ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Монгол ба Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай
  • Microsoft хэрэглээний програм болон SAP систем ашиглах чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.