Хөдөлгөөнт технологийн техникч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Технологийн багт уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрвөн( 4) Хөдөлгөөнт технологийн техникч ажлын байранд шалгаруулж авна.

Уг албан тушаалтны гүйцэтгэх үүрэгт тээврийн хэрэгслийн жинхэнэ үйлдвэрлэгч болон гуравдагч талаас ханган нийлүүлсэн цахилгаан системүүд ба технологийн суурилуулалт, засвар, үйлчилгээ, үүссэн асуудлуудын оношилгоо, эвдэрч гэмтсэн эд ангиудын засварлалт, онборд технологи болон системийн засвар үйчилгээний ажлууд орно. Мөн Тээврийн хэрэгслийн Харилцан үйлчлэлийн Удирдлагын (Vehicle Interaction Management: ВИМ), хөдөлгөөнт тоног төхөөрөмж зохицуулалтын, эвдрэл гэмтэлийн төлөвийн, болон бусад автоматжуулалтын системүүд, мөн уурхайн тоног төхөөрөмж дээр суурилуулсан нэмэлт буюу орлуулах гэх мэт системүүдийн тусламж, засвар үйлчилгээг хариуцан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Ажлыг аль болох аюулгүй гүйцэтгэхэд бэлдэх.
  • Бүх төрлийн засвар үйлчилгээний ажилд дүрэм журмыг сахин мөрдөх.
  • Ажлын захиалгуудыг хийж гүйцэтгэх, алдаа доголдол гарах болсон үндсэн шалтгааны дүн шинжилгээ хийх.
  • Урьдчилан сэргийлэх болон найдвартай ажиллагааны засвар үйлчилгээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх.
  • Засвар үйлчилгээний стратеги, тактик, төлөвлгөгөөнүүдийг хөгжүүлэх, сайжруулах, оновчлоход хувь нэмрээ оруулах.
  • Системийн болон тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийг тандан хянаж, сайжруулах.
  • Аюулгүй, цэвэр ажлын орчин бүрдүүлж ажиллах.
  • Систем оношилгооны багаж хэрэгслүүдийн хэвийн ажиллагааг хангах.
  • Зардал бууруулах болон гүйцэтгэл сайжруулах санал санаачилгуудыг тодруулж, мэдэгдэх, мөн хэрэгжүүлэх.
  • Тээврийн хэрэгслийн жинхэнэ үйлдвэрлэгчийн болон нэмэлт буюу орлуулсан системүүдийг суурилуулах, алдааг илрүүлж оношлох, засварлах.
  • Доголдолтой юмуу алдаатай эд анги, бүрэлдэхүүн хэсгүүд, цахилгааны холболтууд, цахилгааны системүүдийг засварлах, солих.
  • Онборд технологийн, харилцаа холбооны, цахилгааны холболтын, агааржуулалтын гэх мэт системүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх.
  • Холбогдох баримт бичиг, схем, засвар үйлчилгээний журмуудыг боловсруулах, шинэчлэх
  • Холбогдох бүх талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцаа бий болгох, тус харилцааг хадгалах
  • Тоног төхөөрөмжийн анхдагч буюу жинхэнэ үйлдвэрлэгчид болон гэрээлэгчидтэй бүх дүрэм журам, процессыг баримтлан үр дүнтэйгээр хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инженер буюу үүнтэй адилтгах зэрэгтэй, дээд боловсролын диплом эсвэл цахилгааны / нарийн хэмжүүрийн / техникчийн мэргэжлийн боловсролтой байх
  • Автомашины цахилгааны буюу нарийн хэмжүүрийн техникчийн туршлагатай байх
  • Цахилгааны инженер, авто цахилгаанчин эсвэл нарийн хэмжүүрийн техникчээр доод тал нь 2 жил ажилласан холбогдох практик туршлагатай байх
  • Орчин үеийн хүнд даацын тээврийн хэрэгслийн (Сэндвик, Эпирок, Нормет г.м.) цахилгааны системүүд дээр ажиллаж байсан практик туршлагатай байх
  • Ethernet болон CAN bus машины системүүд гэх мэт ээдрээтэй, олон технологийн системүүдтэй ажиллаж байсан туршлагатай байх
  • Хяналтын системийн технологи буюу үүнтэй холбоотой салбарт засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай байх
  • Системийн бүрдэл хэсгүүд хоорондын холбоо харилцаа, харилцан үйлчлэлийн дүн шинжилгээ хийж байсан туршлагатай байх
  • Цахилгааны холболт, кабелын зохион байгуулалт хийх маш сайн практик туршлагатай байх
  • Техникийн алдаа илрүүлж, оношилж байсан батлагдсан туршлагатай байх
  • Системүүд болон бүрдэл хэсгүүдийн механик болон цахилгааны гүйцэтгэлд оновчлол хийж байсан туршлагатай байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.