Хөдөлгөөнт технологийн Ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-03-07
Хаалтын огноо: 2022-03-14 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Технологийн багт уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Хөдөлгөөнт технологийн Ахлах ажилтан ажлын байранд шалгаруулж авна.

Уг албан тушаалтны гүйцэтгэх үүрэгт тээврийн хэрэгслийн жинхэнэ үйлдвэрлэгч болон гуравдагч талаас ханган нийлүүлсэн цахилгаан системүүд ба технологийн суурилуулалт, засвар, үйлчилгээ, үүссэн асуудлуудын оношилгоо, эвдэрч гэмтсэн эд ангиудын засварлалт, онборд технологи болон системийн засвар үйчилгээний ажлуудыг хянаж удирдах орно. Мөн Тээврийн хэрэгслийн Харилцан үйлчлэлийн Удирдлагын (Vehicle Interaction Management: ВИМ), хөдөлгөөнт тоног төхөөрөмж зохицуулалтын, эвдрэл гэмтэлийн төлөвийн болон бусад автоматжуулалтын системүүд, мөн уурхайн тоног төхөөрөмж дээр суурилуулсан гэх мэт системүүдийн тусламж, засвар үйлчилгээг хариуцан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн технологийн багийн хариуцсан ажил үйлчилгээнүүдийн технологийн горим, ажлын зарчим, технологийн засвар үйлчилгээ,болон техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх загвар зэргийг ойлгох, удирдан зохион байгуулах.
  • Багийн аюулгүй ажиллагааг сахин ажиллах зорилгоор аюулгүй ажиллах дадал хэвшил, дүрэм журмуудыг хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах
  • Гүний уурхайн технологийн баг болон Гүний уурхайн олборлолтын багуудад баримталдаг чухал хөрөнгийг удирдан зохицуулах стратеги, тактикуудын хэрэгжилт, ашиглалтыг дэмжин ажиллах.
  • Засвар үйлчилгээний үйл явц, зорилго, зорилтуудыг ойлгож, удирдан зохицуулах, мөн Гүний уурхайн технологийн багийн стратеги хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэн, төлөвлөлтөд оролцож ажиллах.
  • Бусад багуудтай хамтран Гүний уурхайн технологийн багийн төслийн зорилтуудын биелэлт хангагдахад дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Төслийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, багийн ажил гүйцэтгэл хуваарилалтыг зохицуулж, өдөр тутмын ажлын ачааллыг зааварчлан хянаж, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх.
  • Хэрэглэгч болон оролцогч талуудын шаардлага, хэрэгцээнийн дагуу засвар үйлчилгээний гол үзүүлэлтүүдийг хянаж, тайлан мэдээг шинэчилж байх.
  • Гүний уурхайн технологийн багийн ажил гүйцэтгэлийн хамрах хүрээнд тавигдсан зорилгуудын биелэлтийг хангахын тулд төслийн даалгавруудын явцыг хянах, ажлын эрэмбийг тэнцвэржүүлэх, харилцан хамаарлыг удирдах.
  • Багийн гишүүд PMO-с тодорхойлсон стандарт процесс, дүрэм журмыг биелүүлж буй эсэхэд хяналт тавьж ажлын явцыг мэдээлж байх, PMO хяналт, үнэлгээнд оролцох.

Тавигдах шаардлага

  • Инженерийн эсвэл ижил төстэй салбарт бакалаврын зэрэгтэй байх
  • Шаардлагатай технологи, бүтээгдэхүүн, системүүд дээр салбарын эсвэл нийлүүлэгчийн сертификаттай байх
  • Хүлээн зөвшөөрөгдсөн уурхайн технологитой холбоотой сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн байх
  • Инженерийн, Засвар үйлчилгээний эсвэл ижил төстэй салбарт 3-5 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 2-оос дээш жилд нь уул уурхайн технологи дагнан эсвэл ижил төстэй мэргэжлийн инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • Уул уурхайн төрөл бүрийн технологиуд болон үйл ажиллагааны хэсгүүдийн мэдлэг туршлагатай
  • Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай
  • Удирдлагын, цагийн зохион байгуулалтын, зохион байгуулах, удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлэх өндөр ур чадвартай байх
  • ы зөв хэвшил соёлтой байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2022 оны 3 сарын 14-ний өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.