Хөгжүүлэлт болон үйл ажиллагааны ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-04-29
Хаалтын огноо: 2022-05-12 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хөгжүүлэлт болон үйл ажиллагааны ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь автоматжуулалтын болон тасралтгүй нэгтгэх/тасралтгүй хүргэх CI/CD багаж, хэрэгслүүдийг ашиглан уурхайн програм хангамж, системүүдийн найдвартай байдал, гүйцэтгэлийг сайжруулж, техникийн удирдлагаар ханган ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • МТ-ийн бүх бодлого, стандарт, журмыг мэддэг байх, мөрдлөг болгох
  • Системийн ханган нийлүүлэгчид, дэмжлэг үзүүлэх бүлгүүдтэй хамтран ажиллах
  • Бүс нутгийн болон байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, МТ-ийн бодлого, журмуудыг дагаж мөрдөх
  • Чухал биш ажлыг аль болох автоматжуулах, мөн дахин давтагддаг гар ажиллагаатай даалгавруудыг (програм хангамжийн хувилбар гаргах, алдааг засварласан шинэчлэл / patch update, системийн хэвийн ажиллагааны анхааруулга, үйлдлээр удирдагдах автоматжуулалт / event-driven automation, өөртөө үйлчлэх, өөрийгөө засварлах гэх мэт) багасгахын тулд процесийг тэр чигээр нь автоматжуулах аргыг ашиглах
  • Автомат хяналтын хэрэгсэл дээр урьдчилан тодорхойлсон анхааруулгуудаар дамжин, мөн төгсгөлийн хэрэглэгчээс ирсэн техникийн асуудлуудын алдаа, доголдлыг үр дүнтэйгээр илрүүлж, арилгаж, засварлах
  • Нэн чухал системүүдийг хянах, нарийн үзүүлэлтүүдийг хэмжих, гамшгийн дараа сэргээх хяналтын самбарын (Grafana, Prometheus, SolarWinds) скрипт хөгжүүлэх
  • Олж авсан мэдлгээ дотоод портал (Confluence) дээр баримтжуулан хөтөлж төрөл бүрийн дэмжлэг үзүүлдэг багууд хоорондын мэдээллийг тасралтгүй урсгалаар хангах
  • Шаардлага гарсан үед, мөн дуудлагын хуваарийн (Opsgenie) дагуу бэлэн байж системүүдэд техникийн дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Програм хангамжийн буюу Системийн Инженерчлэл, эсвэл Мэдээллийн технологийн зэрэг
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Мэргэшсэн Системийн / DevOps инженер буюу түүнтэй адилтгах/ ижил түвшинтэй байх
  • Англи хэлний ярианы болон бичгийнур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.