Хүний нөөц бүрдүүлэлтийн зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Хүний нөөцийн үйлчилгээ, дэмжлэг хариуцсан хэлтэст Улаанбаатар хотод ажиллах ажиллах нэг Хүний нөөц бүрдүүлэлтийн зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр юм.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хүний нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • “Оюу толгой” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны ёс зүйн дүрэм болох “Бидний ажлын арга барил” болон компанийн бусад бодлого, журмыг нягт мөрдөж ажиллах;
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн системийг ашиглан бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явуулах, систем дэх мэдээллийг тогтмол шинэчилж тайлан гаргах;
  • Мэдээллийн нууцыг үл задруулах ёс зүйн хэм хэмжээг баримтлах.
  • Нээлттэй ажлын байрны зарыг сонин хэвлэл, веб сайтууд, мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан зарлуулах болон болон бусад тохирох газар байрлуулах;
  • Компаний цахим хуудсан дахь сонгон шалгаруулалт, бүрдүүлэлттэй холбоотой хуудсыг шинэчлэх, сайжруулах талаар хариуцсан ажилтантай хамтран ажиллах;
  • Ажилд орохоор өргөдөл гаргагчдын ажлын анкетыг нягталж шалгах, шүүлт хийх, анкетын шалгаруулалтад хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Сонгогдсон нэр дэвшигчдийг эмнэлгийн урьдчилсан шинжилгээний үзлэгт оруулах
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, холбогдох хэм хэмжээг сахин өөрийн үйлдлээр бусдад эерэг нөлөө үзүүлэх
  • Сонгогдсон өргөдөл гаргагчийн талаар ажил байдлын тодорхойлолт авах болон бусад бичиг баримтууд дээр баталгаажуулалт хийлгэх
  • Сонгон шалгаруулалтанд амжилттай оролцож байгаа өргөдөл гаргагчтай холбоо барьж нэмэлт материал болон бусад хэрэгцээтэй бичиг баримтыг бүрдүүлэх,
  • Шинэ ажилтаны сонгон шалгаруулалттай холбоотой материалуудыг бүрдүүлэн архивын ажилтанд хүлээлгэн өгөх
Тавигдах шаардлага

  • Хүний нөөц, бизнесийн менежмент, олон нийтийн харилцаа болон бусад холбогдох чиглэлээр дээд боловсролтой буюу дүйцэхүйц мэдлэг туршлагатай;
  • Өмнө нь нууцлал бүхий мэдээлэлтэй ажиллаж байсан, мэргэжлийн ёс зүй өндөртэй;
  • Бүх түвшинд үр дүнтэй ажлын сайн харилцаа тогтоох харилцааны ур чадвартай;
  • Зохион байгуулах, төлөвлөх өндөр ур чадвартай байх
  • Дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх
  • Мэдээлэл хуваалцах, илтгэх, хувь хүний харилцааны өндөр ур чадвартай байх
  • Монгол, англи хэлээр амаар болон бичгээр харилцах ур чадвартай;
  • Майкрософт оффисийн хэрэглээний програм дээр ажилладаг, ялангуяа Эксэл програмыг сайн эзэмшсэн бол давуу талтай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.