Хүний нөөц бүрдүүлэлтийн ажилтан

Нээлтийн огноо: 2021-10-25
Хаалтын огноо: 2021-10-29 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Хүний нөөцийн үйлчилгээ, дэмжлэг хариуцсан хэлтэст Улаанбаатар хотод ажиллах хоёр ( 2), Өмнөговь аймгийн Ханбогд эсвэл Даланзадгад сумд ажиллах нэг Хүний нөөц бүрдүүлэлтийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр юм.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хүний нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • “Оюу толгой” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны ёс зүйн дүрэм болох “Бидний ажлын арга барил” болон компанийн бусад бодлого, журмыг нягт мөрдөж ажиллах;
  • Ажлын байрны бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын бүх шатны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх (ажлын зар гаргах, анкетын шигшилт хийх, ярилцлага/ур чадварын шалгалт авах, ажилд орохын өмнөх үзлэг, шалгалт явуулах, ажлын санал бэлдэх гэх мэт);
  • Ажлын байр бүрийн бүрдүүлэлтийн төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх, сонгон шалгаруулалтын тохирох аргачлалыг ашиглах талаар ажилтан авч буй хэлтсийн удирдлагад зөвлөх;
  • Ажлын байрны бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үе шатыг баримтжуулах болон архивын шаардлагын дагуу хадгалах;
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн системийг ашиглан бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явуулах, систем дэх мэдээллийг тогтмол шинэчилж тайлан гаргах;
  • Бүрдүүлэлтийн явцад боломжит хэрэгслийг ашиглан ажлын байранд өрсөлдөгчтэй тогтмол холбоотой байх;
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөц бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх.
  • Мэдээллийн нууцыг үл задруулах ёс зүйн хэм хэмжээг баримтлах.

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц, бизнесийн менежмент, олон нийтийн харилцаа болон бусад холбогдох чиглэлээр дээд боловсролтой буюу дүйцэхүйц мэдлэг туршлагатай;
  • Хүний нөөц, бүрдүүлэлтийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Орон нутагт ажиллах боломжтой - Ханбогд сум болон ОТ уурхайн талбар руу үе үе ажлын шаардлагаар очиж ажиллана;
  • Өмнө нь нууцлал бүхий мэдээлэлтэй ажиллаж байсан, мэргэжлийн ёс зүй өндөртэй;
  • Бүх түвшинд үр дүнтэй ажлын сайн харилцаа тогтоох харилцааны ур чадвартай;
  • Монгол, англи хэлээр амаар болон бичгээр харилцах ур чадвартай;
  • Майкрософт оффисийн хэрэглээний програм дээр ажилладаг, ялангуяа Эксэл програмыг сайн эзэмшсэн бол давуу талтай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.