Хүний нөөцийн мэдээллийн удирдлагын ажилтан

Нээлтийн огноо: 2021-10-22
Хаалтын огноо: 2021-11-04 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Хүний нөөцийн дэмжлэг, үйлчилгээний хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Хүний нөөцийн мэдээллийн удирдлагын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр болно.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хүний нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар:

  • Ажилтнуудын мэдээллийг Рио тинто бизнес шийдэл (РТБШ) болон холбогдох бусад (ERP) системд үүсгэх болон шинэчлэх ажлыг цаг тухайд нь, үнэн зөв, нууцлалын журмын дагуу хийх
  • РТБШ болон бусад шаардлагатай (ERP) системд байгууллагын бүтэц зохион байгуулалтын мэдээллийг оруулах, засварлах, өөрчлөх
  • Хүний нөөцийн баг болон бусад хэлтэс, төрийн холбогдох байгууллагуудад шаардлагатай дата болон стандарт тайланг бэлдэх
  • Хүний нөөцийн мэдээллийн системтэй холбоотой гарсан асуудлыг шалгаж, шийдлийг олох
  • Ажилтны цалин хөлс, мэдээллийн технологи болон бусад хэсгүүдэд нөлөө үзүүлж болохуйц хүний нөөцийн системийн асуудлыг олж илрүүлж чухлаар эрэмбэлэх
  • Хүний нөөцийн бизнес түншүүд болон бусад шаардлагатай багуудад тусгай тайлан болон дата анализ бэлдэж өгөх
  • Ажилтны ажилд орохоос гарах хүртэл бүх үе шатанд хүний нөөцийн системтэй холбоотой асуудлуудад дэмжлэг үзүүлэх
  • Ажилтны өгөгдөл мэдээлэл болон бичиг баримтыг зохих ёсоор хөтлөх
  • Хүний нөөцийн үйлчилгээг сайжруулах санал санаачлагыг дэмжин ажиллаж хувь нэмрээ оруулах
  • Оюу толгойн мэдээллийн удирдлагыг Рио Тинтогийн олон улсын стандартад нийцүүлэн ажиллах
  • Хэрэв тухайн мэдээлэл нь өгөгдөл мэдээллийн системээр дамжуулан удирдах боломжгүй бол дотоодын болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн гар аргаар хөтлөн бүртгэж, тогтмол хяналт хийн ажиллах
  • Мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах
  • Тусгай төсөл болон бусад санаачлагуудад шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлэх
  • Үйл ажиллагааны төслүүд болон жил бүрийн тогтмол хийгдэх ажлууд буюу жилийн цалингийн үнэлгээ, авьяас ур чадварын үнэлгээ болон гүйцэтгэлийн удирдлагын процест дэмжлэг үзүүлэн ажиллах

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөц, Мэдээлийн удирдлага, мэдээллийн шинжлэх ухаан эсвэл холбогдох бусад чиглэлээр бакалавр зэрэгтэй байх
  • SAP болон бусад ERP системд ажиллаж байсан туршлагатай байх
  • Ажлын ачааллыг зөв зохицуулж чаддаг, ажлаа эрэмбэлэх чадвартай байх
  • Үйл ажиллагааг сайжруулж байсан туршлагатай байх
  • Оролцогч талуудтай найдвартай, найрсаг харилцаа тогтоох, хадгалах чадвартай байх
  • Харилцааны болон хэрэглэгчийг халамжлах ур чадвартай байх
  • MS эксэл програмын ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Power Bi, Tableau зэрэг дата боловсруулах, тайлан бэлдэх програмыг ашиглах чадвартай бол давуу талтай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш шатны мэдлэгтэй бол давуу талтай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.