Хүний нөөцийн мэдээллийн удирдлага, тайлангийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-04-08
Хаалтын огноо: 2022-04-22 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Хүний нөөцийн дэмжлэг үзүүлэх хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хүний нөөцийн мэдээллийн удирдлага, тайлангийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хүний нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Энэ ажлын байр нь хүний нөөцийн систем дэх ажилтны мэдээлэл үнэн зөв, тогтмол шинэчлэгддэг байхад төвлөрөхийн зэрэгцээ удирдах ажилтнуудад үнэн зөв тайлан, шинжилгээ бэлдэж өгөхөд оролцоно.

Үүрэг даалгавар

  • Мэдээллийн удирдлагын багийн өдөр тутмын үйл ажиллагааг компанийн үнэт зүйлс болон багийн зорилгын хүрээнд удирдан чиглүүлэх
  • Ажилтны мэдээллийг системд оруулах, шинэчлэх, хадгалах професийг холбогдох хууль тогтоомж болон компанийн мэдээллийн холбогдох стандартын дагуу үр дүнтэй, түргэн шуурхай байдлаар зохицуулах
  • Хүний нөөцийн системийг ашиглах талаар багийн гишүүдэд сургалт, зөвлөгөө өгөх
  • Компанид ашиглах боломжтой технологийн шийдлийг ашиглан тайлан мэдээг автоматжуулах, хялбарчлах, алдааг багасгах, эцсийн хэрэгчлэгчдэд илүү хялбар, ойлгомжтой болгох
  • Дата мэдээлэл алдаатай байх, нэгэн жигд бус байх зэрэг асуудлыг илрүүлж холбогдох багуудтай ажиллан засах
  • Системээс стандарт болон стандарт бус тайлангуудыг хэрэглэгчийн шаардлагын дагуу бэлтгэж өгөх
  • Хариуцсан хэсэгтээ тасралтгүй сайжруулалтын аливаа боломжийг тодорхойлж шаардлагатай бол төсөл, санаачилгыг удирдан хэрэгжүүлэх
  • Хүний нөөцийн бусад нэгж хэсгүүд болон Мэдээллийн технологи, Санхүү зэрэг холбогдох оролцогч талуудтай ажил хэргийн үр дүнтэй харилцаа холбоо тогтоох
  • Бодлого, журам зөрчсөн асуудлаар хяналт шалгалтыг шаардлагатай бол гардан зохион байгуулах
  • Удирдах ажилтнууд болон Хүний нөөцийн бизнес түншүүдэд үйл ажиллагааны төслүүд болон жил бүрийн тогтмол хийгдэх ажлуудад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц, мэдээллийн удирдлага, мэдээллийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи эсвэл холбогдох бусад чиглэлээр бакалавр зэрэгтэй байх
  • Хүний нөөцийн системийг хариуцах, тайлан анализ бэлдэх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • SAP болон/эсвэл бусад ERP системийн талаар мэргэжлийн түвшний мэдлэгтэй
  • Дата анализ хийх, холбогдох арга техникийг ашиглах чадвартай
  • Дотоод оролцогч талуудтай найдвартай, найрсаг харилцаа тогтоох, хадгалах чадвартай байх
  • MS эксэл програмын ахисан түвшний мэдлэгтэй байх (пивот хүснэгт, аналитик үйлдлүүд, макро)
  • Power Bi, Tableau зэрэг дата боловсруулах, тайлан бэлдэх програмыг ашиглах чадвартай бол давуу талтай
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх, илүү ахисан түвшний мэдлэгтэй бол давуу талтай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.