Хүний нөөцийн бизнесийн түншлэлийн мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Бизнес түншлэл хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хүний нөөцийн бизнесийн түншлэлийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Оюу Толгой компаний газар, хэлтсүүдтэй түншлэх замаар тэдний бизнесийн тэргүүлэх зорилтуудаа биелүүлэх, хүн хүчний үндсэн зорилтоо хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн янз бүрийн төслийг удирдан ажиллахад оршино.
Үүрэг даалгавар:
- Хүний нөөцийн бусад хэлтэс, багуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бизнесийн удирдах ажилтнуудад зохих дэмжлэг үзүүлэх замаар байгууллагын соёлыг өөрчлөх санаачлагыг манлайлах
- Бизнесийн стратеги болон зорилтыг хүний нөөцийн стратеги болгон хөрвүүлэн хэрэгжүүлэх
- Удирдах ажилтнуудын үр дүнтэйгээр манлайлж буй байдлыг бүтээлчээр сорин, коучинг хийх
- Баг, ажилтнуудын чадамж, чадавхийг тасралтгүй сайжруулахад нь удирдах ажилтнуудад дэмжлэг үзүүлэн ажиллах
- Ажилтнуудад шаардлагатай хүний нөөцийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэхдээ Хөдөлмөрийн харилцаа, Төрөлжсөн дэмжлэг, Хүний нөөцийн үйлчилгээ болон бусад багуудтай хамтран ажиллах
- Оюу Толгой ХХК-ийн хэмжээнд хүний нөөцийн чиглэлээрх санал, санаачлагыг тодорхойлж, манлайлан ажиллах
- Цалин урамшууллын үнэлгээн дээр удирдах ажилтанд дэмжлэг үзүүлэх ба бодлого, журам, хөтөлбөрийг жигд хэрэгжүүлэх үүднээс өөрийн хариуцдаг хэсгийн жилийн цалингийн үнэлгээний ажлыг хэрэгжүүлэх,
- Цалингийн үнэлгээний ажил цагтаа, төсвийн дагуу, бизнес даяар жигд зохистойгоорхэрэгжиж байгаа эсэхийг хянах зэрэг болно.
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Хүний нөөц эсвэл Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл
- Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Хөдөлмөрийн тухай хууль, эрх зүй, тогтоомж, компанийн дотоод бодлогын талаар сайн мэдлэгтэй байх
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай бол сайн
- Өөртөө илгэлтэй, сайн харилцагч, манлайлагч бөгөөд фасилитатор,
- Төлөвлөх, хуваарь гаргах, цагийг үр дүнтэй зохицуулах, ажлыг зөв эрэмблэн жагсаахдаа сайн байх
- Сайн нөлөөлөгч ба сайн харилцаа холбоог бий болгож чаддаг байх
- Ажлыг ачааллыг зөв зохицуулж чаддаг байх
- Байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, зөвлөгөө өгөх, илтгэх, маш сайн харилцаа хобоо тогтоох зэрэг сайн, цогц ур чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтын систем рүү ЭНД дарж орох эсвэл www.ot.mnсайт руу орж өөрийн сонирхож буй ажлын байрны зарыг сонгон доод талд байх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.