Хүний нөөцийн бизнесийн түншлэлийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2021-11-12
Хаалтын огноо: 2021-11-26 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК - Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хүний нөөцийн бизнесийн түншлэлийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь Хүний нөөцийн менежерт ажлаа тайлагнана.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хүний нөөцийн бизнесийн түншлэлийн чиг үүргийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Удирдлагын баг, гол оролцогч талууд ба удирдах албаны хүмүүстэй бизнесийн төлөвлөгөөн дээр түншлэн ажиллаж, хүний нөөцтэй хамааралтай шинэ санаачлалыг илрүүлж, төлөвлөж дэмжлэг үзүүлэх,
  • Хүний нөөцийн мэргэжилтэн ба бизнес хоорондын гол гүүр учир хүний нөөцтэй хамааралтай чухал ажил санаачлагуудын хэрэгжилт, биелэлтийг ерөнхийд нь хянах,
  • Компани даяар бизнесийн шаардлагыг хүний нөөцийн туршлагад зөв уялдуулан нэгтгэж, бизнесийн зорилготой уялдсан боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх,
  • Хүний нөөцтэй холбоотой асуудлыг тодорхойлж, зохих шийдлийг олох, өдөр тутамд хүн удирдах асуудалтай хамааралтай нарийн төвөгтэй асуудлууд дээр ажиллах,
  • Цалин урамшууллын үнэлгээн дээр удирдах ажилтанд дэмжлэг үзүүлэх ба бодлого, журам, хөтөлбөрийг жигд хэрэгжүүлэх үүднээс өөрийн хариуцдаг хэсгийн жилийн цалингийн үнэлгээний ажлыг хэрэгжүүлэх,
  • Цалингийн үнэлгээний ажил цагтаа, төсвийн дагуу, бизнес даяар жигд зохистойгоорхэрэгжиж байгаа эсэхийг хянах,
  • Удирдах ажилтанд дотроос ба гаднаас ур чадвартай ажилтан олох, бүрдүүлэхэд туслах,
  • Хүний нөөцийн бүрдүүлэлтийн журмыг дагаж мөрдөхөд удирдах ажилтнуудад зориулж чиг тодорхойлох,
  • Хариуцсан хэлтсийн ур чадварын үнэлгээний ажил дээр удирдах ажилтнуудад дэмжлэг үзүүлэх,
  • Компанийн брендийн ерөнхий бүтэц, үүний бүрдүүлэлт, худалдан авалт дээр нөлөөлөх нөлөөлөл, хэрэглэх байдлыг ойлгох,
  • Бизнесийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, сайжруулах ажил дээр FOCUS загварыг үр дүнтэйгээр ашигладаг байх,
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой аливаа асуудлуудыг тус нэгжийн Ерөнхий менежерт цаг тухайд нь мэдэгдэж байх,
  • Сул ажлын гүйцэтгэлийг зохицуулах горим, санал гомдол, сахилгын арга хэмжээ, дарамтлах, ялгаварлан гадуурхах, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох зэрэг хүний нөөцтэй холбоотой асуудлыг зохих хүний нөөцийн бодлого, журам, шилдэг туршлага ашиглан зохицуулах тал дээр удирдах ажилтнуудыг сургах,
  • Хүний нөөцийн системийг хэрэглэх, сахилгын арга хэмжээ, гүйцэтгэлийн удирдлага, гомдол, маргаан шийдвэрлэх, чөлөө/ажил таслалтын менежментийг үр дүнтэйгээр зохицуулах тал дээр зохих зааврыг өгөх, зөвлөх,
  • Олон үндэстний соёл, ёс жаягт дасан зохицох мөчлөгийг ойлгодог, зохих заавар зөвлөмж өгөх,
  • Хариуцсан хэлтсийн удирдлагуудтай хамтарч ирээдүйн хүний нөөцийг тоо бүрэлдэхүүн хэрэгцээг урьдчилан тааварлах, төлөвлөх,
  • Ажилтны гүйцэтгэлийг сайжруулах, компанид үргэлжлүүлэн ажиллуулахад удирдах ажилтанд туслах,
  • Зохих тайлан, хэмжийг нэгжийг хянах үүднээс хүний нөөцийн гүйцэтгэлийн хэмжих хүчин зүйлсийг тодорхойлох,
  • Үр дүнтэй ажлын байр дахь харилцаа холбоог хангах, ажилтан улдирдан ур чадварыг нэмэгдүүлэхэд удирдах ажилтныг сургах,
  • Хүний нөөцтэй холбоотой асуудлыг хүлээн авах эхний цэг нь байж, асуудлыг шийдвэрлэх аргыг санал болгох,
  • Зорилгод хүрэхийн тулд компанийн үнэлэмжийн дагуу багийн гүйцэтгэлийг хянах, хөгжүүлэх."

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хүний нөөц эсвэл Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Хөдөлмөрийн тухай хууль, эрх зүй, тогтоомж, компанийн дотоод бодлогын талаар сайн мэдлэгтэй байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай бол сайн
  • MS Excel болон бусад дата боловсруулалтын програм, платформ дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
  • САП, K2, RTBS систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Өөртөө илгэлттэй, сайн харилцагч бөгөөд зохицуулагч,
  • Төлөвлөх, хуваарь гаргах, цагийг үр дүнтэй зохицуулах, ажлыг зөв эрэмблэн жагсаахдаа сайн байх
  • Сайн нөлөөлөгч ба сайн харилцаа холбоог бий болгож чаддаг байх
  • Ажлыг ачааллыг зөв зохицуулж чаддаг байх
  • Байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, зөвлөгөө өгөх, илтгэх, маш сайн харилцаа хобоо тогтоох зэрэг сайн, цогц ур чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.