Хүний нөөцийн архивын ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Хүний нөөцийн үйлчилгээ, дэмжлэг хариуцсан хэлтэст Улаанбаатар хотод ажиллах ажиллах нэг Хүний нөөцийн архивын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр юм.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хүний нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажилтны цахим болон цаасан архивыг хариуцан ажиллах. Үүний хүрээнд
    • Ажилтны цахим болон цаасан архивыг архивын холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд цэгцтэй ангилах, индексжүүлэх, каталогт оруулах
    • Байгууллагын өөрчлөлт, дотоод хөдөлгөөн, ажилд орох, ажлаас гарахтай холбоотой хийгдсэн бичиг баримтын өөрчлөлтийг ажилтны цахим болон цаасан архивт цаг тухай бүрт оруулах, шинэчлэх
    • Ажилтны архивт ирж байгаа баримт бичгийн гарын үсгийн бүрэн бүтэн байдал болон үнэн зөв байхад хяналт тавьж хариуцан ажиллах
    • Хөдөлмөрийн харилцаа дууссан ажилтнуудын бичиг баримтын архивыг компаний нэгдсэн архивт архивын холбоотой дүрэм журамын дагуу бэлтгэн хүлээлгэн өгөх
    • Хөдөлмөрийн гэрээний болон захирлын тушаалын хуулбарыг ажилтанд болон эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгөх
    • Архивын хяналт шалгалтыг тогтмол хийж байх
    • Архивын холбоотой сайжруулалтыг тогтмол эрэлхийж, сайжруулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Ажлын газрын тодорхойлолттой холбоотой бүх ажлыг хариуцан ажиллах (үүнд ажлаас гарч байгаа ажилтны бичиг баримтын бүрдүүлэлтийн хүрээнд хийгдэх тодорхойлолт хамаарахгүй)
  • Шинэ ажилтны мэдээллийн багцыг бэлтгэх (тухайн багцад хамаарах бичиг баримтыг өөрчлөлтийг байнга тусгах)
  • Байгууллагын бодлого, журмын талаар анхан түвшний мэдээлэл зөвлөгөөг өгөх
Тавигдах шаардлага

  • Архив, хүний нөөц, бизнесийн менежмент болон бусад холбогдох чиглэлээр дээд боловсролтой буюу дүйцэхүйц мэдлэг туршлагатай;
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Архив бичиг баримт боловсруулах чиглэлээр ажлын туршлагатай бол сайн
  • Өмнө нь нууцлал бүхий мэдээлэлтэй ажиллаж байсан, мэргэжлийн ёс зүй өндөртэй;
  • Бүх түвшинд үр дүнтэй ажлын сайн харилцаа тогтоох харилцааны ур чадвартай;
  • Мэдээлэл хуваалцах, илтгэх, хувь хүний харилцааны өндөр ур чадвартай байх
  • Монгол, англи хэлээр амаар болон бичгээр харилцах ур чадвартай;
  • Майкрософт оффисийн хэрэглээний програм дээр ажилладаг, ялангуяа Эксэл програмыг сайн эзэмшсэн бол давуу талтай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.