Хүний нөөцийн ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Хүний нөөцийн дэмжлэг, үйлчилгээний хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Хүний нөөцийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр болно.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хүний нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Тухайлбал уг чиг үүргийн хүрээнд хүний нөөцийн бүх шатны процесс, бодлого, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.
Үүрэг даалгавар:
- Захирлын тушаал, бүх төрлийн хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийг бэлдэх
- Ажилтны мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, хүний нөөцийн бичиг баримтыг хөдөлмөрийн харилцаа, хуулийн хэлтсийнхэн болон бусад хамтрагч багуудаар шаардлагатай тохиолдолд хянуулах
- Ажилтны чөлөөний хүсэлт, цагийн бүртгэл, илүү цагийн хүсэлтийг хянаж, батлах
- Хүний нөөцийн стандарт бичиг баримтуудад ажилтны болон удирдах ажилтны зөвшөөрөл, гарын үсгийг авах
- Цаасан болон цахим архивыг зохих журмын дагуу хөтлөх
- Ажилтнаас утсаар болон бусад шугамаар ирсэн санал хүсэлтэд хариу өгөх, удирдах ажилтнуудад компанийн бодлого журмын дагуу зөвлөгөө өгч хүний нөөцийн дэмжлэг үзүүлэх
- Тодорхой мөчлөгийн дагуу байнга хийгддэг ажилласан жилийг урамшуулах болон Жил бүрийн цалингийн үнэлгээний процесс зэрэг хүний нөөцийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Хүний нөөцийн бусад мэргэжилтнүүдтэй тогтмол холбоотой байж үйл ажиллагааны гол төсөл, ажлуудад туслалцаа үзүүлэх
- Хүний нөөцийн суурь тайлан, ажилтны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээний хувь зэрэг бусад мэдээллийг бэлтгэн гаргаж өгөх
- Нийгмийн даатгалын дэвтэр, ногоон листэд бичилт хийх
- Хүний нөөцийн захиргааны болоод үйлчилгээний чиглэлээр хэлтсийн дотоод багууд болон бизнес дэх тодорхойлон заагдсан үйл ажиллагаа хариуцсан бусад талуудад маш нягт нямбай, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх
- Шууд удирдах ажилтан болон дараагийн шатны удирдлагын өгсөн компанийн үйл ажиллагаатай холбоотой зүй ёсны бусад даалгаврыг биелүүлэх
Тавигдах шаардлага:
- Хүний нөөц, Бизнесийн удирдлага эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Дэмжлэг үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажлын туршлагатай байх. Хүний нөөцийн чиглэлээр ажилласан бол давуу талтай
- Ажлын ачааллыг зөв зохицуулж чаддаг, ажлаа эрэмбэлэх чадвартай байх
- Үйл ажиллагааг сайжруулж байсан туршлагатай байх
- Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс болон бусад холбогдох талуудтай найдвартай, найрсаг харилцаа тогтоох, хадгалах чадвартай байх
- Харилцааны болон хэрэглэгчийг халамжлах ур чадвартай байх
- Монгол, англи хэлний бичгийн өндөр мэдлэгтэй байх
- MS оффисийн хэрэглээний програмууд дээр ажиллах өндөр мэдлэгтэй байх
- Оюу толгой ХХК-ийн хүний нөөцийн бодлого, журмын талаар мэдлэгтэй давуу талтай
- САП болон хүний нөөцийн системийн талаар мэдлэгтэй бол давуу талтай.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.