Хүнд машин механизмын механикийн ажлын байрны сургалтын сургагч

Нээлтийн огноо: 2024-05-17
Хаалтын огноо: 2024-05-30 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хүнд машин механизмын механикийн ажлын байрны сургалтын сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Механикийн сургагч багшийн үндсэн үүрэг нь Дадлагажигч оюутны сургалт болонОюу Толгой ХХК-ийн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн механикийн нийт ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, удирдах юм

Үүрэг даалгавар

  • Хүнд машин механизмын механикийн сургалтыг олон улсын стандарт шаардлагын дагуу боловсруулж заана.
  • Сургалтын төлөвлөгөө гаргах, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамгийн сайн тохирох сургалтын аргыг тодорхойлж ажиллана.
  • Орчин үеийн дэвшилтэт шинэ техник технологийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулж шинэчлэхэд оролцоно.
  • Дадлагажигч ажилтнуудынажлын байрны сургалт, дадлага, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
  • Үйл ажиллагааны засварын хэлтэс нэгжүүдэд хэрэгцээтэй байгаа ур чадваруудыг тодорхойлж, танхимын болон ажлын байрны сургалтаар нөхөж олгоно.
  • Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ажиглалт хийж, мэдээлнэ.
  • Дадлагын газрын суурин тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн бүтэн, аюулгүй ашиглахад бэлэн байлгана.
  • Ажлын байрны эмх цэгцийг байнга хариуцаж хангуулна.
  • Сургалтын хэлтсийн төслүүд болон бусад хэлтсийн хүсэлтүүдэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Тавигдах шаардлага

  • Мехатроник, механикийн мэргэжилээр дээд боловсрол эсвэл түүнтэй адилтгах диплом,холбогдох чиглэлээр суралцаж бакалаврын зэрэг хамгаалсан байх.
  • Олон улсын (A Diploma TAE50110) болон монгол улсын багшлах эрхийн үнэмлэхтэй эсвэл сургалт, үнэлгээ болон механик инженер эсвэл мехатроник инжерийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • 5 аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх,

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.