Хүлэмжийн хийг бууруулах стратегийн бизнесийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-05-17
Хаалтын огноо: 2023-05-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК-ийн Хүлэмжийн хийг бууруулах стратегийн хэлтэст Улаанбаатар оффист ажиллах нэг (1) Хүлэмжийн хийг бууруулах стратегийн бизнесийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь хүлэмжийн хийн стратегийн багийн удирдлага, арилжааны чиг үүрэг, нэмүү өртөг шингээх системийг бий болгох, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааг сахин ажиллаж, ёс зүй, шударга байдал, хүндэтгэлээр манлайлах
  • Өөрийн баг болон “Оюу Толгой”-н бусад багууд, Засгийн газрын хэлтэс, гэрээт гүйцэтгэгч болон зөвлөхүүдтэй үр дүнтэй дотоод, гадаад хамтын ажиллагааг бий болгох
  • Урт хугацааны санхүүгийн, хүлэмжийн хийг бууруулах, зардлын тооцооллуудыг хөгжүүлэх, стратегийн шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлэх
  • Эдийн засгийн шинжилгээг боловсруулж, хянаж, танилцуулж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг батлах үйл явцыг хөнгөвчлөх, Оюутолгой болон Рио Тинтогийн хөрөнгө оруулалтын хороодод зориулсан тайлан баримт бичгийг бэлтгэх. Шаардлагатай дүн шинжилгээг хийж, сайжруулах боломжуудыг байнга үнэлж, Рио Тинто дахь бусад бизнесийн нэгжүүдийн жишиг үйл явцтай харьцуулах
  • Гэрээний үнэлгээ болон үйл ажиллагаанд бизнесийн шинжилгээний дэмжлэг үзүүлэх, сонголтын шинжилгээ зэрэг санхүүгийн болон бизнесийн нөлөөллийн үүднээс томоохон төсөл, гэрээг хянаж, дэмжлэг үзүүлэх
  • Хүлэмжийн хийг бууруулах төрөл бүрийн төслүүдийн хэрэглэгч болон борлуулагчийн гэрээ, стратегийн шийдвэрүүдийгхянах
  • Төслийн ерөнхий бүтцийг загварчлах, худалдааны үнэлэлт, хяналт хийх, санхүүгийн болон эрсдэлийн төлөвийг тодорхойлох төслүүдийг удирдах болон дэмжлэг үзүүлэх
  • Бизнес Сайжруулалтыг дэмжих хүрээнд арга хэмжээнүүдэд оролцох

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх
  • Бизнес, санхүүгийн дүн шинжилгээ эсвэл үнэлгээний чиглэлээр 3-5 жил ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Дата дүн шинжилгээ хийх ур чадвартай байх
  • Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай
  • Хурд шаардсан, ачаалалтай орчинд ажилласан туршлагатай.
  • Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.