Хүдэр тээвэрлэлтийн системийн хяналтын ажилтан

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Гүний уурхайн төсөл – Тактикийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хүдэр тээвэрлэлтийн системийн хяналтын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь ээлжийн нэгдсэн төлөвлөгөөг аюул осолгүй, цаг хугацаандаа, төсөвтөө багтаан биелүүлэхийн тулд үйлдвэрлэлийн зорилтыг гүйцэтгэн биелүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар:

  • Хүдэр тээвэрлэлтийн систем хэвийн ажиллагааны горимд, ашиглалтын цагийн дээд хэмжээнд ажиллахыг алсаас хянан удирдана;
  • Ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэл болоод нийцлийг хангахаар автоматжуулалт, суурин тоног төхөөрөмжийн ээлжийн төлөвлөгөөнд богино давтамжит хяналт зохицуулалт хийнэ;
  • Газрын гадаргад тээвэрлэн гаргах хүдэр, чулуулгийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд нөөцөд богино давтамжит хяналт зохицуулалт хийнэ;
  • Ээлжийн турш хүдэр тээвэрлэлтийн системийн үйл ажиллагаатай хамааралтай гаргасан ажлын хуваарийн өөрчлөлт, шийдвэрүүд далд уурхай болоод Оюу Толгойн нэгдсэн ээлжийн төлөвлөгөөг биелүүлэхэд чиглэсэн байхыг хариуцна;
  • Онц байдлын удирдлагын ажил үүргийг холбогдох журмын дагуу гүйцэтгэнэ;
  • Тактикийн хянан зохицуулалтын процессуудыг тасралтгүй сайжруулахын тулд гүний уурхайн удирдлагын тогтолцооны багтай хамтран ажиллана;
  • Ээлжийн төлөвлөгөөний төсөлд санал зөвлөмж өгөх замаар Тактикийн нэгдсэн төлөвлөлтийн багтай хамтран ажиллана;

Тавигдах шаардлага:

  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх,
  • Гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Хүдэр тээвэрлэлтийн систем буюу бутлуур ажиллуулж байсан туршлагатай байх,
  • Хяналтын өрөөнд ажилласан туршлага;
  • MS Office Excel, Outlook дээр чадварлаг ажилладаг байх;
  • Англи хэлний мэдлэг өндөр байх.
  • Хүмүүстэй харилцах болон харилцааны өндөр чадвартай байх;
  • Нарийн түвэгтэй асуудлууд дунд ажиллан, зөрчлийг шийдвэрлэх чадвартайгаа нотлон харуулсан байх;
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, ноцтой эрсдэлийг удирдах чадвартай байх;
  • Тогтсон үйл явц, журмын дагуу ажиллах чадвараа хөгжүүлсэн байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.