Дотоод ажлын зар

Хүдэр буулгах түвшний нэвтрэлт хариуцсан ахлах ажилтан

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-нийн Гүний уурхайн-Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Хүдэр буулгах түвшний нэвтрэлт хариуцсан ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн үйлдвэрлэлийн хэлтсийн чиг үүргийн дагуу гүний уурхайн нэвтрэлт ба чулуулгийн бэхэлгээний багт хяналт тавих болон манлайлж ажиллана. Үүнд Оюу Толгой ХХК-нийн аюулгүй ажиллагааны дүрэм, ажлын стандарт журмын дагуу хэлтсийн зорилго болон зорилтот төлөвлөгөөг биелүүлж ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Олборлолтын түвшнийг өндөр нарийвчлалтайгаар малтах, газрын бүх бэхэлгээ суулгах болон олборлолтын түвшнүүдийн засварын ажлыг хариуцсан багт хяналт тавих, удирдах.
  • Оюу Толгойн аюулгүй ажиллагааны тогтолцоог үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, Оюу Толгойн "Бидний Үнэ цэнэ"-ийн дагуу манлайллын зан үйлийг харуулах.
  • Баг дотроо тэг-осол зөрчилтэй ажлын байр бүрдүүлэх.
  • Ажлын бүх талбайд өдөр тутмын үзлэг шалгалт хийх, аюулгүй, үр ашигтай ажлын соёл бүрдүүлэхийн тулд багуудтай ажлын талбай дээр харилцдаг байх.
  • Ажлын байрны одоогийн болон болзошгүй аюул эрсдэлийг илрүүлж, тэдгээрийг үр дүнтэй зохицуулах.
  • Ажлын үр дүнд амжилттай хүрэхийн тулд нарийвчлал болон чанарыг чухалчлах
  • Өрөмдлөг, Тэсэлгээний Ахлах мэргэжилтэн ба техникийн үйлчилгээний багуудын зааварчилгааг дагах.
  • Багийн гүйцэтгэлийн удирдлага буюу цагийн удирдлага (ажлын цаг), сургалт болон зөвлөгөө, хариуцлага зэргийг хариуцах.
  • Ажил үүргийн хүлээлт тогтоох, ажлын эрэмбэ дарааллын зааварчилгаа өгөх болон ажил гүйцэтгэх аргачлалыг хамруулсан үйл ажиллагаа санал болгох болон/эсвэл санаачлах.
  • Ээлжийн, долоо хоногийн болон сарын төлөвлөгөөг аюулгүй, үр дүнтэй, ашигтайгаар биелүүлэхийн тулд ээлжийн төлөвлөгч, богино давтамжийн хянагчидтай ойр ажиллаж ажилтан болон тоног төхөөрөмжийн хуваарилалтыг зохицуулах.
  • Үр дүнтэй харилцааг дэмжих, баг болон хэлтэс хоорондын хамтын ажиллагааг ханган ажиллах
  • Хүдэр татах цэгийн хөгжүүлэлтийн дараалал, газрын бэхэлгээ суулгах арга барил, газрын бэхэлгээнд засвар үйлчилгээ хийх процессын үр дүнтэй байдалд саналаа тусгах.
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмэр оруулах, шинэчлэх болон сайжруулах боломжийг илрүүлж, хэрэгжүүлэх
  • Долоо хоногийн болон сарын төлөвлөгөөний боловсруулалтад оруулж саналаа тусгах.
  • Онцгой байдалд хариу үзүүлэх протоколуудыг мэддэг байх, тэдгээрийн шаардлагад нийцэн ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Гүний уурхайн үйл ажиллагааны багуудыг удирдаж байсан ажлын туршлагатай байх
  • 3-с дээш жил гүний уурхайн олборлолтын ажлын туршлагатай байх
  • Компьютерын ур чадвар сайтай байх - MS office программууд дээр ажиллаж чаддаг байх
  • Жолооны B,С,М ангиллын үнэмлэхтэйбайх
  • Англи хэлний гүнзгий түвшний мэдлэг, чадвартай байвал сайн
  • Аюулгүй ажиллагааны талаарх ойлголт, соёл өндөр байх
  • Харилцаа холбоо өндөртэй, цогц ажлын орчинд баг удирдан зохион байгуулах ур чадвартай байх
  • Бусдыг ойлгон дэмжих, бусадтай харилцах өндөр ур чадвартай байх
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон/эсвэл гүний уурхайн орчинд өмнө нь ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Замаар тээвэрлэх машин, чиргүүл эсвэл хажуу тийш буулгагч чиргүүлтэй харьцаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Өмнө нь гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)