Хяналтын өрөөний ахлах

Нээлтийн огноо: 2021-12-24
Хаалтын огноо: 2022-01-03 17:30
Хэлтэс: Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай - Тактикийн үйл ажиллагаа хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Хяналтын өрөөний ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Үүрэг даалгавар

  • Үүрэг хариуцлагынхаа хүрээнд гүйцэтгэж буй бүх ажлыг хэрэгжиж буй аюулгүй ажиллагааны хууль тогтоомж болон ЭМААБО-н стандартад бүрэн нийцсэн эсэхийг хангахын зэрэгцээ аюулгүй ажиллагааны соёлыг түгээхэд дэмжлэг үзүүлэх
  • Төсөлд “хамгийн ашигтай” ил тод байдлаар хамтын хэрэглээний нөөцийг хуваарилах зэрэг төлөвлөгдөөгүй үйл ажиллагаанд үзүүлэх хариу үйлдлийг удирдан зохицуулах
  • Онцгой байдлын үед уурхайн хяналтын өрөөний тоног төхөөрөмж болон ажилтнуудад дэмжлэг үзүүлэх, тэднийг удирдах
  • Хуваарийг аюулгүй, үр ашигтайгаархэрэгжүүлэх зорилгоор уурхайн хяналтын өрөөний тоног төхөөрөмжийг удирдан зохицуулах
  • Ажил үүрэг, тоног төхөөрөмж, байршлын төлөвийг ээлжийн туршид байнга хянах
  • Хуваарьт ажлуудын төлөвийг хянаж, түүнээс зөрсөн тохиолдолд хариу арга хэмжээ авах
  • ОТ-н тэргүүлэх чиглэлүүдийг зохих ёсоор харгалзан үзсэн байдлаар Уурхайн хяналтын талаар гаргасан шийдвэрүүдийг гаргах
  • Өгөгдлийг нэгтгэх зорилгоор ээлжийн тайлангуудыг хянах
  • Асуудлуудыг зохих хэлтсүүдэд мэдээлэн цаг хугацаа алдалгүйгээр шийдвэрлүүлэх
  • Эвдрэл, сул зогсолт, хуваариас зөрөх болон бусад зөрчлүүдийн учир шалтгааны тэмдэглэл хөтлүүлэх
  • Ээлжийн үеэр тулгарсан асуудлыг хянан үзэж, Ээлжийн хуваарь гаргагчидтай тэдгээр асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авах
  • Дахин давтан үүсэж буй асуудлуудыг тогтоон, тэдгээрийг шийдвэрлэх
  • Уурхайн хяналт зохицуулалтын техникчид болон инженерүүдтэй хамтран Уурхайн хяналт зохицуулалтын техник хангамж, программ хангамжийг хэвийн ажиллагааг хангах
  • Хяналтын өрөөний багт уурхайн хяналт зохицуулалтын шилдэг туршлагыг зааж сурган, дадлагажуулах
  • Хуваарь зохих журмын дагуу хэрэгжиж байгааг хянах үүднээс гүний уурхайн төслийн хүрээнд үйл ажиллагааны дүрэм журмыг манлайлан хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Инженерийн чиглэлээр бакалавр (Уул уурхай, Механик, Аж үйлдвэр, Геодезийн инженер гэх мэт) ба үүнтэй ижил төстэй мэргэшлийн холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • 6-аас доошгүй жил уурхайн үйл ажиллагааны чиглэлээр ажилласан, ахлах ажилтны түвшинд 3-аас доошгүй жил үйл ажиллагааны баг ахлан туршлага хуримтлуулсан байх.Хүдрийг блоклон олборлох гэх мэт гүний уурхайн олборлолтын арга техникийн тал дээр туршлагатай бол өндрөөр үнэлнэ.
  • Уурхайн хяналт, удирдлага болон бусад төрлийн хяналтын өрөөны систем, тоног төхөөрөмжийн талаар туршлагатай бол мөн өндрөөр үнэлэгдэнэ.
  • Идэвх санаачлагатай, биеэ даасан, ажил үүргийг биелүүлэхийн зэрэгцээ нягт нямбай,уян хатан байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.