Хяналтын өрөөний ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа - Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагааны хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллажний, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хяналтын өрөөний ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ээлжийн багийн гишүүдийг зохих ээлжийн ажилд хуваарилах, бүтээмж, чанар, зардал, үйлчилгээг шаардлагатай түвшинд байлгах
  • Үйл ажиллагааны бүтээмжийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ зардал ба байгаль орчинд учруулах нөлөөг багасган, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх.
  • Хүн хүч ба тоног төхөөрөмжийн хуваарилахдаа төлөвлөгөөг аюулгүй, үр дүнтэй, үр ашигтай гүйцэтгэхээрзохицуулах.
  • Уурхайн байнгийн сайжруулалтын ажиллагаанд оролцох, зардал бууруулах арга замыг олж илрүүлэх,сайжруулалт, инновацийн боломжуудыг хэрэгжүүлэх
  • Ажил үүргийн гүйцэтгэлийн хүрээнд бусад хэсэгтэйхамтран ажиллах
  • Ээлжийн тайлан, цагийн бүртгэлийн хуудас, ослын тайлан, сарын тайлан болон бусад шаардлагатай тайлан гаргах.
  • Аюулгүй Ажиллагааны Стандарт, журмыг дагаж мөрдөх .
  • Уурхайн эрх бүхий техникчийн / Уурхайн Хяналт/ шаардлагатай бүх үүрэг хариуцлагыг гүйцэтгэх, тоног төхөөрөмжийн үйлчилгээний хуваарийг засвар үйлчилгээ болон бүтээмжийн багт гаргaх.
  • Хүнд даацийн болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг түлшээр цэнэглэх ажлыг удирдах.
  • Засвар үйлчилгээ болон металлургийн багтай харилцан уялдаатай ажиллах .
  • Уурхайн онцгой байдлын үед холбоо тогтоох эхний хүн байх.
  • DCS-ийн автоматжуулалтын сайжруулалтыг идэвхи чармайлттай ажиллах бөгөөд DCS системийн автоматжуулалтын хэрэглээг 100%-д хүргэх.
  • Хяналтын өрөөний операторуудын сургалтыг зохицуулах, операторуудынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж ажиллах
  • Үйлдвэрлэлийн бүтээмжийн өдөр бүрийн төлөвлөгөө болон явцыг хянах, үйлдвэрлэлийн процессийг тогтвортой явуулах замаар үйлдвэрлэлийн жилийн төлөвлөгөөг аюул осолгүйгээр хүргэх.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Ашигт малтмалын боловсруулалт, Төмөрлөгийн болон химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Амаар болон бичгээр үр дүнтэй харилцаа холбоо тогтоож чаддаг байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.