Хэрэглэгчийн үйлчилгээ, мэдээлэл системийн зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-07-01
Хаалтын огноо: 2022-07-17 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Мэдээлэл технологи - Мэдээлэл технологийн үйл ажиллагаа хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хэрэглэгчийн үйлчилгээ, мэдээлэл системийн зохицуулагч ажлын байранд (жирэмсний амралттай ажилтныг түр орлон ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн сүлжээний инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар:

  • Хариуцсан хэсэгтээ өдөр тутмын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх.
  • Хэрэглэгчдэд чиглэсэн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд тогтмол үзүүлэх замаар Рио Тинто группын мэдээллийн технологи, хэрэглэгчдийн үйлчилгээний хэсгийн нэр хүндийг хадгалахад хувь нэмэр оруулах.
  • Үйлчилгээний доголдол, гэмтлийн улмаас бизнест учрах сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор үйл ажиллагааны хэсгүүдийн ажиллах зарчмын талаар сайн ойлголттой болох.Үйлчилгээний стандартыг хадгалах үүднээс туршлага багатай хамтран ажиллагсдадаамэргэжлийн туслалцаа үзүүлэх.
  • Чиглэлийн нарийн мэргэжилтнүүдэд Мэдээллийн систем, технологийн хэрэглэгчдэд шаардлагатай зөвлөгөө өгөхөд нь дэмжлэг үзүүлэх.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, журам, хөдөлмөрийн чадвар алдагдах осол гэмтлийг тэглэх зарчимыг баримталж ажиллах
  • Мэдээллийн технологитой холбоотой бүх бодлого, стандарт, журмыг ойлгож хэрэгжүүлэх.
  • Системийн удирдлагын үйл явцыг үйл ажиллагааны нэгж бүрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх
  • Хэрэглэгчдийн дуудлага, хүсэлтийг хүлээн авч, төрөлжүүлэн ангилж, дугаар бүхий хүсэлт (ticket) үүсгэж, томилогдсон МТ-ийн инженерт хуваарилах
  • Хэрэглэгчийн үйлчилгээний хэсгийн долоо хоног тутмын тайланг боловсруулах.
  • Хэрэглэгчдэд утсаар болон зайнаас удирдах програм хангамжаар тусламж үзүүлэх
  • Ханган нийлүүлэгчид болон үйлчилгээ үзүүлэгчидтэй уялдаатай ажиллах замаар өдөр тутмын ажил үүргээс гадуурх асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх
  • Теле хурал зохион байгуулахад техникийн дэмжлэг үзүүлэх
  • Cisco харилцаа холбооны нэгдсэн системийн ажиллагааг хариуцаж, доголдол гэмтлийг шийдвэрлэх
  • Intune-р дамжуулан цахим шуудан, САП, аяллын систем, MS teams г.м системүүдэд нэвтрэх эрхийг удирдах
  • Хэрэглэгчдийн бүртгэлийн (AD) группээр дамжуулан файлын сервер дэх хамгаалалт бүхий хавтаст нэвтрэх эрхийг удирдах
  • Хэрэглэгчдийн бүртгэлийн (AD) группийн боломжтой бүхий л системд нэвтрэх эрхийг удирдах
  • Бүх төрлийн цахим шуудангийн хайрцгуудыг удирдах, зохих орчинд эрх мэдлийнхээ хүрээнд хамаарах үүрэг даалгаврыг гүйцэтгэх
  • Стандарт програм хангамжийг суулгах, асуудлыг шийдвэрлэх
  • Гадны хэрэглэгчдийн хүсэлт, асуудлыг Рио Тинтогийн олон улсын Дэмжлэгийн багуудтай хамтран ажиллах замаар шийдвэрлэх
  • Бизнес шийдлийн системтэй холбоотой асуудлыг шийдвэрлэрлэхэд нь эцсийн хэрэглэгчид болон РТБШ-ийн багтай уялдаатай ажиллах
  • Рио Тинтод нийтээр хэрэглэдэг системтэй холбоотой санал хүсэлт, асуудлыг Рио Тинтогийн Хүсэлт Шийдвэрлэх Удирдлагын Системд мэдүүлэх
  • Үүрэг даалгавар болон авах арга хэмжээний үр дүнг сайжруулах зорилгоор холбогдох дүрэм журмын хүрээнд процессийг сайжруулах судалгаа хийх
  • Хэрэглэгчийн үйлчилгээний хүсэлтийг удирдах систем (Manage Engine) дээр чиг үүрэгтэйгээ холбогдох бүх үйлдэл, арга хэрэглүүрийг ашиглаж мэргэших
  • Үйл явцын хяналтын хуудас, хэрэглэгчийн гарын авлага, програмын хяналтын хуудас (PCL), үйл ажиллагааг сайжруулах журам зэрэг дотооддоо ашиглах баримт бичиг боловсруулах.
  • ОТ компанийн МТ-ийн хэлтсийн Санал асуумжийн судалгааг хөтөлж, эцсийн хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зөвлөгөө, мэдээллийг байнга шинэчлэх
  • Эцсийн хэрэглэгчдэд системийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргэх
  • Үйлчилгээний хүсэлтийг журмын дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн эсэхэд дүн шинжилгээ хийх, холбогдох багуудад нь шаардлагатай үед мэдээлэх.
  • МТ холбогдолтой худалдан авалтууд болон бусад МТ хүсэлтүүд хүлээн авдаг еформ дээр ажиллаж хүсэлтүүдийг барагдуулахад шаардлагатай алхам авах.
  • Гэрээт компаниудад зориулсан платформоор дамжуулан шаардлагатай тусламжийг гэрээт байгууллагуудад үзүүлэх.
  • Далд болон ил уурхайн үйлдвэрлэлд ашиглагддаг систем хүлээж авах процессийг даган, анхан шатны тусламжийг үзүүлэхээс гадна шаардлагатай эрхийг систем дээр өгөх.

Тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • МТ эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлтэй
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Өргөн цар хүрээний утга агуулгатай мэдээ, мэдээллийг нарийн үг, янз бүрийн цаг ашиглан бичиж, ойлгож, харилцан ярих чадвартай байх.
  • Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж чаддаг ба өдөр тутамдаа Word, Excel and PowerPoint зэрэг дээр захидал, хөтөлбөр боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.