Хэрэглэгчийн үйлчилгээний, мэдээллийн системийн зохицуулагч

Нээлтийн огноо: 2023-01-26
Хаалтын огноо: 2023-02-10 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Мэдээлэл технологийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Хэрэглэгчийн үйлчилгээний, мэдээллийн системийн зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн сүлжээний инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар:

  • Үйлчилгээний доголдол, гэмтлийн улмаас бизнест учрах сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор үйл ажиллагааны хэсгүүдийн ажиллах зарчмын талаар сайн ойлголттой болох.
  • Чиглэлийн нарийн мэргэжилтнүүдэд Мэдээллийн систем, технологийн хэрэглэгчдэд шаардлагатай зөвлөгөө өгөхөд нь дэмжлэг үзүүлэх.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, журам, хөдөлмөрийн чадвар алдагдах осол гэмтлийг тэглэх зарчимыг баримталж ажиллах
  • Мэдээллийн технологитой холбоотой бүх бодлого, стандарт, журмыг ойлгож хэрэгжүүлэх.
  • Хэрэглэгчдийн дуудлага, хүсэлтийг хүлээн авч, төрөлжүүлэн ангилж, дугаар бүхий хүсэлт (тикет) үүсгэж, томилогдсон МТ-ийн инженерт хуваарилах болон эхний дуудлага дээр өөрсдөө шийдвэрлэх
  • Хэрэглэгчдэд утсаар болон зайнаас удирдах програм хангамжаар тусламж үзүүлэх
  • Intune-р дамжуулан цахим шуудан, САП, аяллын систем, MS teams г.м системүүдэд нэвтрэх эрхийг удирдах
  • Хэрэглэгчдийн бүртгэлийн (AD) группээр болон нэвтрэх эрхийн онлайн формоор дамжуулан файлын сервер дэх хамгаалалт бүхий хавтаст нэвтрэх эрхийг удирдах
  • Хэрэглэгчдийн бүртгэлийн (AD) группийн боломжтой бүхий л системд нэвтрэх эрхийг удирдах
  • Бүх төрлийн цахим шуудангийн хайрцгуудыг удирдах, зохих орчинд эрх мэдлийнхээ хүрээнд хамаарах үүрэг даалгаврыг гүйцэтгэх
  • Стандарт програм хангамжийг суулгах, асуудлыг шийдвэрлэх
  • Үүрэг даалгавар болон авах арга хэмжээний үр дүнг сайжруулах зорилгоор холбогдох дүрэм журмын хүрээнд процессийг сайжруулах судалгаа хийх
  • Рио Тинтод нийтээр хэрэглэдэг системтэй холбоотой санал хүсэлт, асуудлыг Рио Тинтогийн Хүсэлт Шийдвэрлэх Удирдлагын Системд мэдүүлэх
  • Гэрээт компаниудад зориулсан платформоор дамжуулан шаардлагатай тусламжийг гэрээт байгууллагуудад үзүүлэх.
  • Далд болон ил уурхайн үйлдвэрлэлд ашиглагддаг систем хүлээж авах процессийг даган, анхан шатны тусламжийг үзүүлэхээс гадна шаардлагатай эрхийг систем дээр өгөх.
  • МТ хүсэлтийн онлайн формууд болон хэрэглэгч өөртөө туслах үйлчилгээний платформыг хянан сайжруулах.

Тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • МТ эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлтэй
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Өргөн цар хүрээний утга агуулгатай мэдээ, мэдээллийг нарийн үг, янз бүрийн цаг ашиглан бичиж, ойлгож, харилцан ярих чадвартай байх.
  • Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж чаддаг ба өдөр тутамдаа Word, Excel and PowerPoint зэрэг дээр захидал, хөтөлбөр боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.