Хэмжилзүйн инженер

Нээлтийн огноо: 2024-06-17
Хаалтын огноо: 2024-06-30 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Цахилгаан үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хэмжилзүйн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны чухал хяналтыг гүйцэтгэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, бүх чухал хяналтууд ажлын стандарт журмын дагуу чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд хийгдэж буйг баталгаажуулах, үл нийцлийг цаг алдалгүй арилгах, хэрвээ арилгах боломжгүй бол түр ажиллуулах зөвшөөрлийн журмыг дагах
  • Гүйцэтгэж буй бүх ажилд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж хүн, тоног төхөөрөмжийг хамгаалан, байгаль орчинд ээлтэй ажиллах , ОТ-н ногоон зан үйлийг хэрэгжүүлж, үлгэрлэж ажиллах
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик
  • Цахилгаан, механикийн хэмжүүрийн шалгалт тохируулгын арга аргачлал боловсруулах, сайжруулах
  • Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх
  • Лабораторийн удирдлагын тогтолцооны баримт бичгийн боловсруулах, хянаж сайжруулах, тасралтгүй байдлыг хангах
  • Хэмжлийн эргэлзээ тооцож, үр дүнг боловсруулж, тайлагнах
  • Ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн хангаж ажиллах
  • Хэмжил зүйн үйлчилгээ хийж гүйцэтгэх шилдэг арга туршлагыг бий болгоход дэмжлэг үзүүлэх
  • Лабораторийн ажлын цар хүрээг өргөтгөх дээр идэвхи санаачлагатай байх
  • Шалгалт тохируулгын лабораторийн эталон багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагаа болон нэгж дамжуулалтын тасралтгүй байдлын бүрэн хангаж ажиллана
  • ISO/IEC 17025:2017 стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцооны баримт бичгийн хөтлөлт, түүнийг хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана
  • Удирдлагын хүсэлтийн дагуу инженергийн судалгаа хийх

Тавигдах шаардлага

  • Инженерийн бакалавр, түүнээс дээш эрдмийн зэрэгтэй эсвэл түүнтэй адилтгах мэдлэг туршлагыг ажлын байран дээрээс эзэмшиж итгэмжлүүлсэн гэрчилгээ сертификаттай байх
  • Шинэ төгсөгч эсвэл гурваас доошгүй жил тус чиглэлээр ажилласан практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Хэмжил зүй болон шалгалт тохируулгын талаар мэдлэг ур чадварын эзэмшсэн, лабораторийн чанар удирдлагын тогтолцооны мэдлэг ойлголттой байх
  • Хэмжлийн үр дүнг боловсруулах, эргэлзээг тооцоолох мэдлэг ур чадвартай болон ойлголттой байх
  • Өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Microsoft Excel болон оффисын програмуудыг ахисан түвшинд эзэмшсэнбол давуу тал болно
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Цахилгаан нарийн хэмжүүрийн багажтай харицаж ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.