Хэмжилзүйн багийн ахлагч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механик засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хэмжилзүйн багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны чухал хяналтыг гүйцэтгэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, бүх чухал хяналтууд ажлын стандарт журмын дагуу чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд хийгдэж буйг баталгаажуулах, үл нийцлийг цаг алдалгүй арилгах, хэрвээ арилгах боломжгүй бол түр ажиллуулах зөвшөөрлийн журмыг дагах.
  • Гүйцэтгэж буй бүх ажилд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж хүн, тоног төхөөрөмжийг хамгаалан, байгаль орчинд ээлтэй ажиллах , ОТ-н ногоон зан үйлийг хэрэгжүүлж, үлгэрлэж ажиллах
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик, ажлын стандарт журмыг (SWP) боловсруулж, удирдах/оновчтой болгох. Засвар үйлчилгээний Ажлын стандарт журам болон Ухаан үнэлгээг ажлын талбарт үр дүнтэй хэрэгжиж буйг баталгаажуулах
  • Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний үйл ажиллагааны тэргүүлэх зорилготой нийцүүлж төлөвлөсөн болон төлөвлөөгүй засвар үйлчилгээний ажлуудыг үр дүнтэйгээр удирдан ажиллах, Рио тинто бизнес шийдлийн Ажлын Удирдлагын үйл явц болон стандартын дагуу засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх
  • Хэмжил зүйн үйлчилгээ хийж гүйцэтгэх шилдэг арга туршлагыг бий болгоход дэмжлэг үзүүлэх.
  • Шалгалт тохируулгын ажилчдад мэргэжлийн болон техникийн мэдлэгээр дэмжлэг үзүүлэх, тэднийг мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ дээшлүүлэхэд туслах.
  • Материалын түүврийн шинэчлэлийг цаг тухайд нь гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих
  • Шалгалт тохируулгын ажилтнуудын хэмжилзүйн мэдлэг болон чадвар дээр хяналт тавин тасралтгүй сайжруулах арга хэмжээ авах
  • Лабораторийн удирдлагын тогтолцооны баримт бичгийн хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
  • Хэмжлийн үр дүнг баталгаажуулах
  • Ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн хангаж ажиллах
  • Баримт бичгийн хяналтыг бий болгох
  • Эталон тоног төхөөрөмжийн баазыг бий болгох замаар, хэмжилзүйн үйл ажиллагаан тасралтгүй байдлыг хангах
  • Хамгаалах хавхлагын онцлогт тохирсон аргачлал бий болгох
  • Багийг гишүүдийг хамгаалах хавхлага шалгах талаар зааварчилгаа өгөх
  • Чанарын удирдлагын тогтолцоог лабораторийн үйл ажиллагаанд бий болгон мөрдүүлэх
  • Хамгаалах хавхлага, даралтат сав, шугам хоолойн засварыг хууль эрхзүйн шаардлагад нийцүүлж хийлгэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Техникийн үйлчилгээ, Засварын инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Хэмжилзүйн шалгалт тохируулгын талаар мэдлэг ур чадварын эзэмшсэн, Итгэмжлэлийн үйл ажиллагааны мэдлэгтэй байх
  • Даралтат савны ашиглалтын дүрэм журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангуулан ажиллах “сургалтын материалыг хянаж шалгах, бүртгэл хяналтыг бий болгох” чадвартай байх
  • Хамгаалах хавхлагын талаар мэдлэг туршлагатай, ажиллагааны зарчмыг мэддэг байх
  • Шалгалтын үр дүн баталгаажуулах арга техник, стандартыг мэддэг байх
  • Баг удирдаж байсан туршлагатай байх
  • Microsoft excel болон оффисын програмууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй бол сайн

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.