Хэвлэлийн мэдээ

"Оюу толгой" компани Хөдөлмөрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Политехник коллежийн хичээлийн байрны өргөтгөл, дотуур байрыг шинээр барьж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгөв. Энэхүү байгууламж нь хийн шингэн, цахилгаан, гагнуур, хүнд машин механизм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 180 оюутан хичээллэх анги, дадлагын хоёр танхимтай хоёр давхар хичээлийн байр, 108 оюутны дотуур байр, цахилгаан хангамжийн дэд өртөөний барилгаас бүрдэж буй юм.
1 2 3 4 ... 30 31 32 33 34
дараах »