Хэвлэлийн мэдээ

Манай бизнесийн үйл ажиллагааны амин зүрх болсон уурхайн талбайгаас, тэр дундаа манай ирээдүй болох далд уурхайгаас та бүхэнтэй өнөөдөр мэндчилж байгаадаа миний бие туйлын их баяртай байна. 7 сарын 9-ний өдөр бол манай компанийн түүхэн дэхь онцгой өдөр билээ.
Хэвлэлийн мэдээ

Ханбогд суманд Залуучуудын хөгжлийн төв нээгдлээ

Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, “Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Стивен Жонс, төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Залуучуудын хөгжлийн төвийг албан ёсоор нээлээ. Энэ төв залуучуудад сонирхолтой, ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж, амьдрах ухааны чадвар эзэмшүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, хөдөлмөр эрхлэхэд нь хэрэгтэй ур чадварыг хөгжүүлж, нөхөн үржихүйн эрүүл мэнд, харилцаа, сэтгэл зүйн чиглэлээр зөвлөгөө өгч, өөрсдийн эрх ашигт хамаатай шийдвэрт оролцох боломжоор хангах юм.
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, элчин сайд Г.Батсүхийн Монголын олимпийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ) өндрөөр үнэллээ.
“Оюу толгой” компаниуламжлалт“Нээлттэй өдөрлөг”-өө Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнөөдөр зохион байгууллаа. “Оюу толгой” компани орон нутгийн удирдлага, ард иргэдтэй бүх түвшинд тогтмол харилцаатай ажиллах зорилготой байдаг.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжсэн “Ажил хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн хоёр дахь жилийн төгсөлт өнөөдөр тус суманд боллоо. Энэ жилийн хөтөлбөрт амжилттай хамрагдсан нутгийн 23 иргэн Австралийн мэргэжил, ур чадварын стандартын гэрчилгээгээ гардан авлаа.