Хэвлэл мэдээллийн төлөвлөлт, төсөл хариуцсан зөвлөх (1)

Нээлтийн огноо: 2021-09-27
Хаалтын огноо: 2021-10-08 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах - Хэвлэл мэдээлэлийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хэвлэл мэдээллийн төлөвлөлт, төсөл хариуцсан зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус албан тушаалтан нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратеги баримтлан олон нийт, оролцогч талуудын хамтын ажиллагаа, харилцааг дэмжиж, компанийн нэр хүндэд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд “Оюу толгой”-н хэвлэл мэдээллийн стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтэд идэвхтэй дэмжлэг үзүүлнэ. Зөвлөх нь компанийн бодлого, журмын дагуу олон нийтэд ОТ компанийн түүх, байр байдал хийгээд компани үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг талаар болон бусад баг хамт олны цахим хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны тухай ойлголт, мэдлэг, мэдээлэл өгөх боломж бүрдүүлж, зорилтот үзэгч сонсогчдод хүрч чадах ойлгомжтой, энгийн хэлээр контэнт бэлтгэн хүргэж багийн зорилт, төлөвлөгөөг хангах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Хэвлэл мэдээллийн ерөнхий зөвлөхийн удирдлага дор компанид хэрэгжүүлж буй ‘Fulcrum’ төслийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, хуваарь, зардалд нь онцгойлон анхаарах;
  • Гэрээт компани, маркетингийн болон зар сурталчилгааны агентлагуудын харилцаа, үйл ажиллагааг удирдах;
  • ТВ, хэвлэх материал, вэб хуудас, нийгмийн сүлжээгээр дамжуулах сонирхолтой контэнт тодорхойлж бүтээх, хариуцлагатай уул уурхай, түүнд Оюу толгойн гүйцэтгэх үүргийн талаар тодруулсан боловсролын контэнт дээр ажиллах;
  • Дизайнеруудтай хамтран контэнтийн загварыг дүрс, зурагтай нягт холбож тухайн ойлголтоо практикт буюу хүнд илүү ойртуулах;
  • Үзэгч сонсогчдын/хүмүүсийн байнгын хэрэгцээ, санал сэдлийн талаар ойлголттой байж, тэдгээрийг Монгол хэлээр бэлтгэх контэнтэд энгийн бөгөөд анхаарал, сонирхол татахуйц байдлаар ашиглах;
  • Үзэгч сонсогчид/хүмүүстэй харилцаатай байх шинэ арга зам олоход идэвхтэй, санаачилгатай байх;
  • Контэнтийн үг хэллэг, хэв маягийг компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсэд нийцүүлэх;
  • Контэнт бүтээхдээ Монгол улсын уул уурхайн нэр томьёог зөв хэрэглэхийн тулд уул уурхайн салбарын одоо болон цаашдын төлөв байдал, нөхцөлийн талаар мэргэжилтнүүдтэй ярилцаж нарийн мэдээлэл авах;
  • Шаардлага, төлөвлөөгүй ажил гарвал Хэвлэл мэдээллийн баг, ГХОНХ хэлтсийн өргөн хүрээний ажилд тус нэмэр оруулах;
  • Хэвлэл мэдээлэл, олон нийтийн хямралын эсрэг арга хэмжээ авах тогтолцоонд компанийн зүгээс идэвхийлэн оролцох үйл явдлын сэдвийн дагуу календарь хөтөлж, календарьчилсан ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах;
  • Уурхайн цогцолборын олон нийтийн багтай холбоотой ажиллах, уурхайн цогцолбор руу сэтгүүлчдийг дагалдан явах, контэнт бүтээх ажлын тайлан гаргах, контэнт бүтээх ажлын төлөвлөгөөний явцыг бүртгэж хянан биелүүлэх, контэнт бүтээх стратеги гаргах, вэб хуудас шинэчлэх г.м.

Тавигдах шаардлага

  • Харилцаа, маркетинг, сэтгүүл зүй, бизнес, олон нийтийн харилцаа буюу холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх (холбогдох ажлын туршлагатай бол орлуулан тооцох боломжтой);
  • Холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Үндэстэн дамнасан компанид ажиллаж байсан туршлага (олон соёлын хүмүүстэй харилцаж байсан эсвэл олон нийттэй харилцах болон хэвлэл мэдээллийн агентлагт ажиллаж байсан бол тохиромжтой);
  • Зөрчил удирдан зохицуулах, зөвшилцөлд хүрэх өндөр түвшний дипломат харилцааны ур чадвартай байх;
  • Төсөл үр дүнтэй хэрэгжүүлэх, дотоод, гадаад оролцогч талуудтай үр ашигтай харилцаа тогтоох; болон зохион байгуулах өндөр ур чадвартай байх;
  • Зайлшгүй хэрэгжүүлэх ажлын ач холбогдлыг ойлгож хариуцах өндөр мэдрэмжтэй байх;
  • Ажлын чанар, хэмжээнд онцгой анхаардаг байх;
  • Бичих, орчуулах, хянаж засах, редакторлах өндөр түвшний ур чадвартай байх;
    Санал хүсэлт/бүтээлч шүүмж, засвар хүлээж авах, шинэ контэнт бүтээх, брэнд хөгжүүлэх, нийгмийн сүлжээний хандлагыг олж харах чадвартай байх;
    Мэдлэг, туршлага, нөөц, ур чадвараа бусадтай хуваах чадвартай байх;
    Төвөгтэй эмзэг асуудлыг шийдвэрлэх чадвартай, болгоомжтой хянуур бөгөөд шулуун шударга байх;
  • ОТ-н үйл ажиллагаа явуулдаг гадаад орчны талаар болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлсийн талаар сайтар ойлголттой байх, ялангуяа Монгол улсад тулгардаг асуудлуудын талаар мэдлэгтэй байх;
  • Бичгийн болон аман харилцааны чадвар сайтай байх.
  • Англи, Монгол хэлээр яриа болон бичгийн өндөр чадвартай байх;
  • Төслийн удирдлагын өндөр чадвартай байх;
  • Аюулгүй ажиллагаа, ёс зүйн стандартад нийцүүлж ажиллах чадвартай байх, харилцааны ур чадвартай байж, баг хамт олонтой эвтэй, нийцтэй ажиллах.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

•Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

•Товч намтар (англи, монгол хэлээр).


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.