Хэвлэлийн мэдээ: “ОЮУ ТОЛГОЙ” 2023 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

  • “ОЮУ ТОЛГОЙ” 2023 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
  • “Оюу толгой” компани “Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”-аар шалгарлаа
  • Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээг доод түвшинд хадгаллаа
  • Дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 38,8 их наяд төгрөгт хүрэв
  • Худалдан авагч талын төлөөллүүдийг Оюу толгойн уурхайд хүлээн авч шинэчилсэн стратеги, үйлдвэрлэлийн төлөв болон цаашдын өсөлт хөгжлийн боломжоо танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2023 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.

Бид гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд энэ улиралд 18 хүдэр булгуурыг гуравдугаар улиралд тэсэллээ. Улмаар Панел 0 олборлолтын түвшингийн нийт хүдэр буулгуурын тоо 72 боллоо. Ингэснээр манай баг, хамт олон 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байна.

Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба гуравдугаар улирлын эцэст 75 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, баяжуулах үйлдвэрт хийхээр төлөвлөж буй шугамын тохируулгын ажлыг эхлүүлэн, гүйцэтгэгч компани үйлдвэрийн төлөвлөгөөт зогсолтын үеэр шаардлагатай ажлыг гүйцэтгэлээ.

Өнгөрөгч гуравдугаар улиралд Рио Тинто, Оюу толгой болон Монгол Улсын Засгийн Газар УИХ-ын 103-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах тал дээр үргэлжлүүлэн хамтран ажиллалаа.

Үйлдвэрлэлийн тайлан

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20-с бага байлгах зорилгоо биелүүллээ.
  • Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол Оюу толгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2023 оны 3-р улиралд 0.46 шоо метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.
  • Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтнуудын 23.4 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
  • Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 4.2 тэрбум ам.доллар буюу 9.9 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
  • Гуравдугаар улирлын байдлаар 812 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 704 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 88 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
  • Гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

  • 2023 оны гуравдугаар улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52% ба 0.42%) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 16 хувиар өссөн. Энэ улиралд 1.73 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.39 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.
  • Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг сайн ахиулж, зургаадугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 780 болон 879 метрт хүргэлээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,134 болон 1,176 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвтэй байна. Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртож байна.

“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

2022 оны

3-р улирал

2022 оны

4-р улирал

2023 оны

1-р улирал

2023 оны

2-р улирал

2023 оны

3-р улирал

2022 оны эхний 3 улирал

2023 оны эхний 3 улирал

Боловсруулсан нийт хүдэр (‘000 тонноор)

10,685.00

9,410.53

10,287.58

9,708.84

9,688.82

29,950.89

29,685.23

Ил уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

10,140.72

8,900.21

9,612.80

8,808.56

8,788.71

28,685.60

27,210.08

Гүний уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

544.28

510.32

674.77

900.28

900.10

1,265.29

2,475.15

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (дундаж):

Зэс (%)

0.42

0.45

0.49

0.52

0.52

0.41

0.51

Алт (г/у)

0.22

0.21

0.22

0.21

0.26

0.27

0.23

Мөнгө (г/у)

1.32

1.21

1.30

1.34

1.44

1.24

1.36

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (ОТ):

Зэс (%)

0.40

0.41

0.43

0.41

0.39

0.398

0.41

Алт (г/у)

0.22

0.20

0.21

0.19

0.25

0.268

0.22

Мөнгө (г/у)

1.28

1.14

1.16

1.10

1.19

1.22

1.15

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (Гүний уурхай):

Зэс (%)

0.82

1.03

1.36

1.56

1.73

0.642

1.57

Алт (г/у)

0.22

0.29

0.35

0.38

0.37

0.22

0.37

Мөнгө (г/у)

2.16

2.54

3.26

3.67

3.94

1.777

3.66

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор)

173.58

151.94

201.76

200.26

197.64

463.87

599.67

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

20.90

21.29

21.10

21.39

21.26

20.94

21.25

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

36.28

32.34

42.58

42.83

42.02

97.13

127.42

Алт (‘000 унцаар)

42.72

34.22

44.07

40.35

51.23

149.56

135.65

Мөнгө (‘000 унцаар)

255.64

203.57

266.15

267.51

286.57

667.56

820.22

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

41.85

25.28

41.38

43.24

42.73

107.05

127.35

Алт (‘000 унцаар)

56.04

26.18

43.96

40.41

48.72

181.31

133.09

Мөнгө (‘000 унцаар)

281.53

151.69

241.51

257.50

269.14

684.43

768.14

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

26,101.90

21,314.94

21,906.04

23,367.00

24,108.78

76,038.05

69,381.82

Борлуулсан баяжмал

211.08

126.71

205.64

215.09

208.44

534.73

629.17

Металл авалт (%)

Зэс

80.90

79.93

82.45

83.19

83.00

80.19

83.55

Алт

56.63

56.10

59.27

60.54

60.84

58.58

61.37

Мөнгө

57.04

56.30

61.20

62.11

60.95

56.41

62.80

Бусад мэдээлэл

  • 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд үлдэгдэл хувьцааг нь худалдан авснаар, Рио Тинто нь Туркойз Хилл дахь эзэмшил хувиа нэмэгдүүлсэнтай холбогдуулан, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний Рио Тинто-д хамаарах хувь хэмжээ 33.52% -с 66% болж өссөн. Өмнөх жилүүдтэй адилаар, манай санхүүгийн тайлангууд нь Рио Тинто-н тайлангуудад нэгтгэгдэн тайлагнагдсаар байна.

-Төгсөв-

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.