Хууль дүрмийн хэрэгжилт хариуцсан ажилтан

Нээлтийн огноо: 2022-11-04
Хаалтын огноо: 2022-11-18 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхай - Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Хууль дүрмийн хэрэгжилт хариуцсан ажилтан ажлын байранд (1 жилийн хугацаатайгаар ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь өрөмдлөг, тэсэлгээний бүх баримт бичгийг хянах, тайлагнах ажлыг зохион байгуулж, тайлагнах болон захиргааны бүх чиг үүргийг зохих ёсоор хангахад нь өрөмдлөг ба тэсэлгээний мэргэжилтэнд дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Өрөмдлөг, тэсэлгээний ажилтай холбоотой Монгол улсын хууль дүрмийг дагаж мөрдөхийн тулд захиргааны арга хэмжээ хэрэгжүүлж, үйл ажиллагааг зохицуулан, бичиг баримтыг бүрдүүлэн ажиллах.
  • Тэсэлгээчний болон тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэх, лиценз, зөвшөөрөл, хэрэглэсэн тэсрэх бодисын тайлан, тэсэлгээний төлөвлөгөө, тэсрэх бодис хүлээлцэх акт, болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэх эрх зүйн хэрэгжилтийг хангах.
  • Өрөмдлөг, тэсэлгээний ажилд дэмжлэг болгохын тулд холбогдох бүх тайлан, бүртгэлийг хөтлөх
  • Бусад шаардлагатай үүрэг хариуцлагууд

Тавигдах шаардлага

  • Холбогдох мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.