Хуульч

Нээлтийн огноо: 2022-07-25
Хаалтын огноо: 2022-08-12 17:30
Хэлтэс: Хууль

“Оюу Толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК-ийн – Хууль, эрх зүйн газарт Улаанбаатар хотын оффист 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хуульч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Үүрэг даалгавар

Энэхүү ажлын байрны зорилго нь Оюу Толгой ХХК хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хууль эрх зүйн эрсдэлийг үр дүнтэй удирдахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Компанийн ажилтнууд, эд хөрөнгө, нэр хүндийг хуулийн хүрээнд хамгаалахад оршино. Тус ажлын байрны чиг үүрэгт дараах үүрэг даалгавар багтана. Тухайлбал:

  • Оновчтой, үр ашигтай, үндэслэлтэй хуулийн зөвлөгөөгөөр хангаж, Компанийн үйл ажиллагаанд хамааралтай асуудлуудад цаг тухайд дэмжлэг үзүүлэх;
  • Аливаа хуулийн холбогдолтой асуулт, сэдэв, асуудлаар нарийвчилсан судалгаа хийж, хууль эрх зүйн мэргэжлийн зөвлөгөө, хариу өгөх;
  • Хууль тогтоомж, дүрэм, журмын өөрчлөлтүүдэд дүн шинжилгээ хийх, түүнд үндэслэн холбогдох зөвлөгөө, зөвлөмжийг Компанид өгөх;
  • Хууль, журмын өөрчлөлттэй холбоотойгоор тус компанийн үйл ажиллагаа, өдөр тутмын ажилд тулгарч болзошгүй хуулийн эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийж гүйцэтгэх;
  • Оюу Толгой ХХК хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллахад дэмжлэг үзүүлэх;
  • Байгууллагын дотоод дүрэм, журмуудыг хянах, дүн шинжилгээ хийх, холбогдох зөвлөгөө өгөх;
  • Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлын даалгасан бусад ажлыг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Эрх зүйн бакалавр ба түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх;
  • Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай;
  • Microsoft Excel болон өргөн хэрэглээний програм ашиглах компьютерын өндөр чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

Оюу Толгой ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.