Ажил мэргэжил

Хуульч /1/

Нээлтийн огноо: 2021-01-15
Хаалтын огноо: 2021-02-25 17:30
Хэлтэс: Хууль
1 2 3

“Оюу Толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК–ийн Хууль, эрх зүйн газарт Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хуульч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Дунджаас дээгүүр түвшний нарийн төвөгтэй асуудлаар үнэн зөв, бизнесийн чухал ач холбогдолтой, үр дүнтэй хуулийн зөвлөгөө өгөх;
  • Аливаа хуулийн асуудлаар нягт нямбай судалгаа хийж, үндэслэлтэй, мэргэжлийн хуулийн зөвлөгөө өгөх;
  • Шинээр батлагдсан хууль тогтоомж, хэм хэмжээний актад анализ дүгнэлт хийж, түүнд үндэслэн зөвлөгөө, зөвлөмж өгөх;
  • Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлын даалгасан хэлэлцээр, уулзалтад оролцож, зөвлөгөө, арга зүйгээр хангах;
  • Шүүх, арбитрын хэрэг маргаанд компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж оролцох;
  • ОТ ХХК хууль тогтоомж, дотоод бодлого, дүрэм журмын шаардлагуудыг хангаж ажиллахад шаардагдах тогтолцоог бий болгох, холбогдох хяналтыг тавьж ажиллах;
  • Хэвлэмэл болон цахим хуулийн мэдээлэл бүхий мэдээллийн санг шинэлэг, үнэн зөв, зохион байгуулалттай хэрэглэгчид ээлтэй байдлаар боловсруулах, хянах;
  • Компанийн бодлого, дүрэм, журмыг хянах, анализ хийх, зөвлөгөө өгөх;
  • Хууль эрх зүйн асуудал хариуцсан захирал болон хуулийн багийн бусад гишүүдтэй хамтран ажиллах байдлаар тэдэнд туслалцаа үзүүлэн, мэдлэг, туршлагаа хуваалцан, үр дүнтэй арга барилыг хөгжүүлэх;
  • Хууль эрх зүйн асуудал хариуцсан захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх гэх мэт.

Тавигдах шаардлага

  • Эрх зүйн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх;
  • 5-аас доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх;
  • Хуулийн болон бусад холбоотой сэдвээр сургалт зохион байгуулах чадвартай байх;
  • Нарийн төвөгтэй хуулийн асуудлыг удирдан зохицуулах, асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх, түүнд туслах чадвартай байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, монгол ба англи хэлээр харилцах (ярианы болон бичгийн) ур чадвар сайтай байх;
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

Оюу Толгой ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.