Шинээр...
- “Оюу толгой” ХХК нь “Ханган нийлүүлэгчийн үзэсгэлэн - 2022” зохион ...
- Даланзадгад, Ханбогд болон УБ хот зохион байгуулсан мод тарих арга ...
Арга хэмжээ
-
11 сар 2017Оюу Толгой компанийн ээлжит нээлттэй мэдээллийн уулзалт
Оюу Толгой компанийн Худалдан Авалтын газраас иргэд, албан байгууллагуудад зориулан сар бүр ...
-
9 сар 2017Оюу Толгой компанийн ээлжит нээлттэй мэдээллийн уулзалт
Оюу Толгой компанийн Худалдан Авалтын газраас иргэд, албан байгууллагуудад зориулан сар бүр ...
Холбоо барих

![]() |
Худалдан авалтын газартай холбогдох: (976) 11 331880 Ext: 6000 procurement@ot.mn |
![]() |
Оюу мэдээллийн сангийн багтай холбогдох: (976) 11 331880 Ext: 8888 ProcurementNotification@ot.mn |
Худалдан авалт
“Оюу толгой” компанийн Худалдан авалтын газар нь зардал багатай, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон компанийн үйл ажиллагаанд аль болох илүү үр өгөөж авчрахын зэрэгцээ Монгол Улсад, ялангуяа Өмнөговь аймагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, дотоодын ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр зорьж байна.
Бид олон талт хамтын ажиллагааг сайжруулан хялбар, зарчимч ёс зүй бүхий худалдан авах процессын дагуу бизнесийн тогтвортой хөгжлийг ханган “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны хэрэгцээг хангах аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц чадвар бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон ажиллаж Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн билээ.
“Оюу толгой” компани худалдан авах үйл ажиллагаагаа дэлхийд тэргүүлэх шилдэг туршлага, олон улсын стандартад нийцсэн ил тод, шударга зарчим бүхий худалдан авалтын бодлого, журмын дагуу явуулдаг. Та бүхэн манай холбогдох бодлого журмуудын талаар энэхүү цахим хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой.
"Оюу толгой" компанийн Худалдан авалтын газар нь үндсэн үйл ажиллагаа болон гүний уурхайн хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх тодорхой зорилго бүхий Ил уурхайн болон Гүний уурхай худалдан авалт/Гэрээ гэсэн хоёр газартай үйл ажиллагаагаа явуулж байна.