“Оюу толгой” компани хамтран ажилладаг, ханган нийлүүлэгч 27 компанийн хамтаар Монгол Улсын ТОП 100 ААН-р шалгарлаа. Эх орныхоо ирээдүйг хамтдаа бүтээлцэж байгаа ханган нийлүүлэгч компаниуддаа баярлалаа. Шилдгээр шалгарсан үндэсний тэргүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад халуун баяр хүргэе.
“Оюу толгой” ханган нийлүүлэгч 20 гаруй байгууллагын хамт олонтой Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн 500 гаруй мод тарилаа. Бид өнгөрсөн жилийн мөн энэ өдөр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 2,000 гаруй мод, модлог ургамал тарьсан билээ. Өдгөө бидний тарьсан мод маш сайхан ургаж, Улаанбаатар хотод өнгө үзэмж, ард иргэд бидэнд цэвэр агаар бэлэглэж байна. Бидний үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг ханган нийлүүлэгч, ...
Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, “Оюу толгой” компани хамтран Даланзадгад хотноо ээлжит нээлттэй өдөрлөгөө зохион байгууллаа. “Түншлэл 2019” өдөрлөгийг нээн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үг хэлэхдээ 2018 онд “Оюу толгой” компани орон нутгийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн ажлын хүрээнд Өмнөговь аймгаас 126 сая ам.долларын худалдан авалт хийснийг онцлов. Энэ үеэр Өмнөговь аймаг, “Оюу толгой” ХХК 2019-2021 оны ...
“Оюу толгой” компанийн Худалдан авалтын газар “Mongolia Mining 2019” олон улсын үзэсгэлэнд оролцож байна. Худалдан авалтын мэргэжилтнүүд маань 4 дүгээр сарын 12-ныг дуустал G01 асарт байрлаж, компанийн худалдан авалтын бодлого, үйл явцтай холбоотой мэдээллийг хүргэх болно. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг.
Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хамтран "Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд" сэдэвт чуулга уулзалтыг өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. "Оюу толгой" компани чуулга уулзалтын үеэр төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэн нийлүүлэх үндэсний үйлдвэрлэгч гурван компанитай гэрээ байгууллаа.Ингэсгээр эдгээр компани дараах нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэн "Оюу ...