Манай ханган нийлүүлэгч “Orica Mongolia” 2019 оны Өмнөговь аймгийн шилдэг ажил олгогчоор шалгарсан байна. Орон нутагт ажлын байр бий болгож, эдийн засагт нь жинтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд баярлалаа
“Оюу толгой” компани болон Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан / Gobi Oyu Development Support Fund Ханбогд сумын “Шилдэг хөрөнгө оруулагч” байгууллагаар шалгарлаа. Бид 2015 оноос хойш Өмнөговь аймгийн хэмжээнд 46.1 тэрбум төгрөгөөр 184 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн бөгөөд эдгээр төсөл, хөтөлбөрийн үр шимийг 390 мянга гаруй иргэн хүртэж, 391 ажлын байр бий болгосон байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим “Оюу толгой” компанийг 2019 оны “Онцлох аж ахуйн нэгж” болон “Үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжигч аж ахуйн нэгж”-ээр тодрууллаа.“Оюу толгой” компани 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 524 үндэсний компанитай хамтран ажилласан бөгөөд үйл ажиллагааны нийт худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр компаниудад зарцуулсан юм.
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 975 сая төгрөгөөр хамтран санхүүжүүлсэн Мах боловсруулах үйлдвэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумд нээлтээ хийлээ. Өдөрт 100 бог, 20 бод мал нядлах хүчин чадал бүхий гүн хөлдөөх агуулах, хоёр лабораторитой тус үйлдвэр нь орон нутагт 10 ажлын байр шинээр бий болгосон юм. “Гүүд Рүүт Интэр Трейдинг” компанийн хамт олонд баяр хүргэж, ...
Оюу толгойн баяжмалын уут үйлдвэрлэдэг Mineralbag LLC компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйлдвэрээ нээлээ. Орон нутагт ажлын байр шинээр бий болгож, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй “Mineral Bag” компанийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. #ОТБиднийБахархал