4 дүгээр сарын 17-ны баасан гаригийн 14:00 цагт манай Худалдан авалтын газрын мэргэжилтнүүд “Оюу толгой” ХХК-ийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн сэдвээр лайв хийх тул та бүхэн procurementfeedback@ot.mn хаягаар cонирхож буй асуултаа илгээгээрэй. Удахгүй уулзацгаая.
2018 онд Өмнөговь аймгаас санаачлан Өмнөговь аймаг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН-GIZ), Оюу Толгой ХХК болон “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих сан” хамтран “Жижиг дунд үйлдвэрийг чадавхжуулах” Хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү “Хамтарсан хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд Даланзадгад болон Улаанбаатар хотуудад “Бизнес Инноваци, Хөгжлийн төв”-үүдийг байгуулсан ба эдгээр төвүүдийн зорилго нь бизнес эрхлэгчдэд хэрэгцээт сургалт зохион байгуулж, бизнесийн ...
“Орон нутгаас худалдан авалтыг нэмэгдүүлэх” үндсэн зорилго бүхий Өмнөговь аймаг болон Оюу Толгой компаниийн Худалдан авалтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж нийт 14 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Өмнөговь аймгаас худалдан авах, худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болох “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам доллар давлаа. Энэхүү мөнгөн хөрөнгийн 76 хувь нь дотоодын зуу зуун ханган нийлүүлэгчдээсээ худалдан авсан бараа, үйлчилгээнд зарцуулагдсан байна. Бид бүгдийн энэхүү хамтын амжилт нь Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзлийг нотолж буй үзүүлэлт юм.
Манай ханган нийлүүлэгч “Жавхлант Говь Инвестмент” компани 2019 оны Өмнөговь аймгийн шилдэг ажил олгогчоор шалгарсан байна. Орон нутагт ажлын байр бий болгож, эдийн засагт нь жинтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд баярлалаа.