​Бизнесийн ёс зүй

​Бизнесийн ёс зүй

“Оюу толгой” компанийн Бизнесийн ёс зүйн зарчмууд нь бидний үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлдэг. Эдгээр зарчим нь "Бидний ажлын арга барил", Бизнесийн ёс зүйн дүрэмд тусгалаа олсон байдаг. “Оюу толгой” компанийн ажилтан бүрт гэрээт гүйцэтгэгчид зэрэг бусад холбогдох талуудын өмнө бизнесийн өндөр ёс зүйтэй, туршлагатай байх хатуу шаардлага тавьдаг. Манай ёс зүйн дүрэм, холбогдох бусад бичиг баримттай танилцахыг хүсвэл энд дарна уу.

​Худалдан авалтын бодлого

​Худалдан авалтын бодлого

Ханган нийлүүлэгчдийн хувьд “Оюу толгой” компанийн бараа бүтээгдэхүүн /үйлчилгээний ерөнхий нөхцөл, төлбөрийн нөхцөл, захиалгын хуудас болон сав баглаа боодлын стандартууд, тээвэрлэлт, нэхэмжлэл хүргүүлэх үйл явц болон бусад холбогдох стандарт журамтай сайтар танилцаж ойлгосон байх нь чухал юм. Бидний бодлого, процедурын талаар энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

​ЭМААБО-ы стандартууд

​ЭМААБО-ы стандартууд

“Оюу толгой” компани нь үйл ажиллагааныхаа бүх үе шатанд осол зөрчлийг тэглэх үүрэг хүлээдэг. Аюулгүй ажиллагаа нь бидний нэн тэргүүний зорилт байсаар ирсэн, цаашид ч байсаар байх болно. "Оюу толгой" компанийн Аюулгүй ажиллагааны стандарт болон манай компанийн соёлыг ойлгож мэдэхийн тулд энд дарж холбогдох стандарт, шаардлагуудтай танилцана уу.

Худалдан авалтын процесс

Худалдан авалтын процесс

“Оюу толгой” компани нь худалдан авалтын явц, шаардлагыг ханган нийлүүлэгчиддээ мэдээлэн сургаж, худалдан авалтын сүлжээг бэхжүүлэх, хугацаанд нийлүүлэлт гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлдэг.