Бидэнтэй хамтран ажиллах тухай

​Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлэх

​Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлэх


"Оюу толгой" компанитай хамтарч ажиллахын тулд эхлээд манай Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй. Энэхүү санд бүртгүүлэх нь сонирхсон аж ахуйн нэгжид нээлттэй бөгөөд бүртгүүлэх үйл явц нь энгийн хялбар, хугацаа бага шаардана.

Mэдээлэл сургалтын нээлттэй уулзалт

Mэдээлэл сургалтын нээлттэй уулзалт


"Оюу толгой"-н Худалдан авалтын газраас Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Даланзадгад болон Ханбогд сумд ээлжлэн мэдээлэл сургалтын нээлттэй уулзалт зохион байгуулдаг бөгөөд уулзалтын үеэр дараах мэдээллийг өгдөг. Үүнд:

- Худалдан авалтын бодлого, стратеги, удирдан чиглүүлэх баримт бичгүүд

- Худалдан авалтын процесс/ Тендерийн баримт бичгүүд

- Бараа, үйлчилгээ нийлүүлэхэд тавих нийтлэг шаардлагууд

- Ханган нийлүүлэгчээр хэрхэн бүртгүүлэх

- Хаанаас мэдээлэл авах, хаана хандах