Худалдан авалтын ажилтан

Нээлтийн огноо: 2021-12-16
Хаалтын огноо: 2021-12-30 17:30
Хэлтэс: Хангамжийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –- Хангамжийн үйлчилгээ үзүүлэх хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Худалдан авалтын ажилтан ажлынбайранд (6 сарын хугацаатайгаар ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн худалдан авалт чиг үүргийн ажлыг болон бараа материал үйлчилгээний хүргэлтийг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай хандах ба бусдад ажил төрлийн болон зан байдлын хувьд хүндэтгэлтэй хандах,
  • Хангамжийн багын зорилго зорилтыг хөгжүүлэх болон хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах,
  • Рио Тинто Хангамжийн бодлого, дүрэм журам, процессын дагуу ханган нийлүүлэлт, худалдан авалтын үйл явц, төслүүдийг хэрэгжүүлэх,
  • Шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг олох, худалдан авалт хийх, ханган нийлүүлэгч нарыг захиалгын дагуу цаг хугацаандаа, зөв болон чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэхэд хяналт тавьж ажиллах бөгөөд холбогдох бичиг хэргийн ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн хийх,
  • Уурхайн тасралтгүй үйл ажиллагааг дэмжиж, дотоод хэрэглэгчидтэй нягг уялдан ажиллаж, бизнесийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, тэдгээрийг биелүүлэн ажиллах,
  • Эцсийн хэрэглэгчдэд үзүүлж буй дэмжлэг, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хадгалахын тулд тэдэнтэй бизнес хурал уулзалтыг тогтмол хугацаанд зохион байгуулж, тулгарч буй асуудлууд болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, өнгөрсөн ажлын үр дүн болон сайжруулалтын саналуудыг хэлэлцэх,
  • Ханган нийлүүлэгч нарын үйл ажиллагаа болон худалдан авалтын зохих үнэлгээ, шалгуурыг үндэслэн чанарын шаардлага хангасанбараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн боломжит үнээр худалдан авах,
  • Эцсийн хэрэглэгчидтэй хамтран хийж буй аливаа төслийн ажлыг зохицуулах, чиглүүлэх
  • Тулгарсан сорилт бэрхшээлийг шийдэхэд санал санаачлагатай оролцох,
  • Системд худалдан авалттай холбоотой үнийн болон бусад мэдээллийг оруулах, шинэчлэх,
  • Худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээллийг системийн тусламжтайгаар бэлдэх, боловсруулах
  • Дотоодын болон гадаадын ханган нийлүүлэгч нар худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох, захиалга хүргэлт хийх болон нэхэмжлэл үйлдэхдээ Оюу Толгойн стандартыг ханган ажиллахад ханган нийлүүлэгч нарт дэмжлэг үзүүлэх,
  • Гадаад захиалгуудын хүргэлт болон зохицуулалтад дэмжлэг үзүүлэх,

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, худалдаа (санхүү/нягтлан бодох бүртгэл), хангамжийн/нийлүүлэлтийн сүлжээний чиглэлээр ба түүнтэй адилтгах боловсролын зэрэг, дипломыг эзэмшсэн байх
  • 3-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • RTBS/SAP систем дээр ажиллаж байсан туршлага болон бусад компютерийн програм дээр ажилладаг бол сайн
  • Ахлах ажилтны өгсөн чиглэл, зааварчилгааг дагаж мөрдөн, биеэ дааж, мөн багаар ажиллах чадвартай байх
  • Жижиг зүйлийг орхигдуулалгүй анхаардаг байх/Нягт нямбай байх
  • Англи хэлний сайн мэдлэгтэй (аман болон бичгийн)

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.