Хувийн хамгаалах хэрэгслийн багийн ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хувийн хамгаалах хэрэгслийн багийн ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

"Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн ажил үүргийг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хувийн хамгаалах хэрэгслийн өрөөг аюулгүй ба үр дүнтэй, клетьний хуваарь болон уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн ажиллуулах
  • Гүний уурхай руу орж ажиллах уурхайчдад шаардлагатай үндсэн ХХХ (Хувийн хамгаалах хэрэгсэл) болон бусад тодорхой ХХХ-ийг систем дээр бүртгэх.
  • Системийн үйл ажиллагааг тогтмол хянаж аливаа эвдэрсэн малгайн гэрэлний ХБТ-г IS&T багт мэдэгдэж, эвдэрхий Savox-г УАБ-т мэдэгдэж бололцоот сайжруулалтыг санал болгон хамтран ажиллах.
  • ХХХ олгохдоо ажилтны үнэмлэхийг системээр шалган тохирох ХХХ-г хурдан шуурхай олгох.
  • ХХХ-т хяналт шалгалт хийж хугацаа дууссан эсвэл завсар шаардлагатай зэрэг асуудалд тогтмол хяналт тавих, төрөл бүрийн үзлэг, ба хамаарах засвар үйлчилгээг гүйцэтгэх (гүний уурхай бүхэлдээ хамаарах бөгөөд үүнд Босоо ам 3 ба 4, C2S ба налуу ам гэх газрууд багтана)
  • ХХХ Олголт, буцаалт бүрийн дараа өдөр бүр тайланг гаргаж тулган хийх, буцаалт хийгээгүй ажилчдын нэрсийг гаргах
  • ХХХ түгээх өрөөнөөс олгогддог бусад төрлийн бараа материалын олголтыг хийх, нөөцийг бүрдүүлэх
  • Улирал тутамд болон хоргодох байрны байршил өөрчлөгдсөн тохиолдол бүрт малгайн газрын зургийг хүртээмжтэй тоогоор хэвлэж, ламинартордах.
  • Далд уурхай төслийн хүрээнд хэрэглэгдэж байгаа Vending Machine-ийг өдөр шөнийн ээлжинд хэрэгцээт ХХХ-р цэнэглэх.
  • Vending Machine-аар уурхайчдад олгогдож байгаа ХХХ-ийн тайланг сар бүр гаргаж дүн шинжилгээ хийх
  • Аюулгүй ажиллагааг хангах зорилгоор гүний уурхайн олборлолтын багтай хамтран ажиллах,
  • Ажлын байрны эмх цэгцийг хангаж ажиллах, аюулгүй, цэвэрхэн байлгах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • MS оффисын хэрэглээний програм хангамжууд тэр дундаа Excel програм дээр тайлан мэдээ нэгтгэж боловсруулж чаддаг байх
  • Баг удирдаж ажилласан байсан туршлагатай байх
  • B, ангиллын жолооны үнэмлэхтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.