Хувийн хамгаалах хэрэгслийн администратор
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
Оюу толгой ХХК-ийн – Үйл ажиллагаа - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу Толгой уурхайн талбар дээр 14 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хувийн хамгаалах хэрэгслийн администратор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байр нь хэлтсийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын сацуу компанийн алсын хараа, эрхэм зорилгыг компанийн нийт гишүүдийн хамтаар биелүүлэхийн төлөө ажиллах бөгөөд чиг үүргийн хүрээнд зардлын үр ашигт байдал, агуулах, бараа материалыг аюулгүй удирдан зохицуулах, түүхий эд материал, ажилчид, машин, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, туслах материалыг уурхайгаас үйлдвэр, уурхайн суурин, бусад талбайд тээвэрлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.
Aжлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн захиргааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Ахлах ажилтан байхгүй үед болон шөнийн ээлжийг ахлан багийг Аюулгүй ажиллагаа ба үйл ажиллагаагаар үлгэр жишээ үзүүлэн удирдана.
Үүрэг даалгавар
- Багийн гишүүд болон хэрэглэгч нартай БИД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ арга барилаар хандаж харьцах, САЖ болон хэлтсийн ажиллагааны зааварчилгааг нарийн дагаж мөрдөх
- Босоо Ам 1 ба 2 дахь Хувийн Хамгаалах Хэрэгсэл Түгээх Өрөөнд өдөр болон шөнийн ээлжээр ажиллана
- Хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ)-ийн өрөөг аюулгүй ба үр дүнтэй, клетьний хуваарь болон уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн ажиллуулах
- Гүний уурхай руу орж ажиллах уурхайчдад шаардлагатай үндсэн 4 төрлийн ХХХ болон бусад тодорхой ХХХ-ийг систем дээр бүртгэх.
- Системийн үйл ажиллагааг тогтмол хянаж аливаа эвдэрсэн малгайн гэрэлний ХБТ-г IS&T багт мэдэгдэж, эвдэрхий Savox-г УАБ-т мэдэгдэж бололцоот сайжруулалтыг санал болгон хамтран ажиллах.
- ХХХ олгохдоо ажилтны үнэмлэхийг системээр шалган тохирох ХХХ-г хурдан шуурхай олгох.
- Олголт, буцаалт хийх явцад ХХХ-ийн чип унасан тохиолдол бүрт цаг алдалгүй чип нааж систем дээр дахин бүртгэх
- ХХХ-т хяналт шалгалт хийж хугацаа дууссан эсвэл завсар шаардлагатай зэрэг асуудалд тогтмол хяналт тавих, төрөл бүрийн үзлэг, ба хамаарах засвар үйлчилгээг гүйцэтгэх (гүний уурхай бүхэлдээ хамаарах бөгөөд үүнд Босоо ам 3 ба 4, C2S ба налуу ам гэх газрууд багтана)
- ХХХ Олголт, буцаалт бүрийн дараа өдөр бүр тайланг гаргаж тулган хийх, буцаалт хийгээгүй ажилчдын нэрсийг гаргах
- ХХХ түгээх өрөөнөөс олгогддог бусад 164 хүртэлх төрлийн бараа материалын олголтыг хийх, нөөцийг бүрдүүлэх
- Улирал тутамд болон хоргодох байрны байршил өөрчлөгдсөн тохиолдол бүрт малгайн газрын зургийг хүртээмжтэй тоогоор хэвлэж, ламинартордах.
- Гүний уурхай төслийн хүрээнд хэрэглэгдэж байгаа нийт 23 Vending Machine-ийг өдөр шөнийн ээлжинд хэрэгцээт ХХХ-р цэнэглэх.
- Vending Machine-аар уурхайчдад олгогдож байгаа ХХХ-ийн тайланг сар бүр гаргаж дүн шинжилгээ хийх
- Аюулгүй ажиллагааг хангах зорилгоор гүний уурхайн олборлолтын багтай хамтран ажиллах, гүний уурхайн айлчлал болон ковид 19-тай холбоотой ажиллагаанд туслах
- Ажлын байрны эмх цэгцийг хангаж ажиллах, аюулгүй, цэвэрхэн байлгах
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх, Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэшсэн бол илүү тохиромжтой
- Администратораар 1-ээс дээшжил үр бүтээлтэй ажиллан туршлага хуримтлуулсан байх.
- Холбогдох чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдсан эсвэл ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байвал давуу тал болно
- Идэвх санаачилгатай, олон үүрэг даалгавар зэрэг биелүүлэх чадвартай байх
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.