Хуваарь гаргалтын ахлах ажилтан

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХКийн Гүний уурхайн-Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Хуваарь гаргалтын ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь шинээр үүсгэн зохион байгуулагдсан Гүний уурхайн үйлдвэрлэлийн багт компанийн бодлого, журмын дагуу, багийн зорилт, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө цэнэглэлт, тэсэлгээний үйлчилгээг үзүүлж, уурхайн төлөвлөлт, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар:

  • Богино хугацааны нарийвчилсан хуваарь гаргах үүрэгтэй багийг удирдан, чиглүүлж, зааварлан, P0 үйлдвэрлэлийн хэсгийн доторх бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэлийг тайлагнах.
  • Оюу Толгойн аюулгүй ажиллагааны системийг үр ашигтай хэрэгжүүлж, Оюу Толгойн “Бидний үнэ цэнэ”-д нийцүүлэн манлайллын зан чанарыг нотлон харуулах.
  • Гүний уурхай дахь өөрийн хариуцсан талбайд олборлолтын болон барилгын ажлуудад төлөвлөгөөт хуваарьт нийцүүлэн, ажиллах хүчний ажлын гарцын чанар, аюулгүй ажиллагааны манлайллыг хангах зорилгоор үзлэг шалгалтыг тодорхой давтамжтайгаар хийх.
  • Тэргүүн шугамын ахлах ажилтнууд, богино интервалын хянагчид, үйлдвэрлэлийн зохицуулалт, техникийн багуудтай нягт хамтран 24 / 36 цагаар эргэлттэй хуваарийг хүргэх ба тэргүүн шугамын багуудад хуваарийн дагуу ажлаа гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Уурхайн тодорхойлсон нэн тэргүүний зорилтуудад чиглэсэн оновчтой хуваариудыг боловсруулах зорилгоор баг болон хэлтсийн хэмжээнд үр ашигтай харилцааг хөгжүүлэн, хамтран ажиллах.
  • P0-д зориулсан олборлолт, барилгын үйл ажиллагаануудтай холбоотой олж авсан өгөгдөл мэдээллүүдийн үнэн зөвийг нягтлах зорилгоор Уурхайн хяналт, удирдлагын багтай нягт хамтран ажиллан, сайжруулалтын боломжуудыг тодорхойлохоор бүтээмж ба зөрүүтэй талуудыг шинжлэн судлах.
  • Сайжруулалт, шинэ санаачилгын төслүүдийг санаачлан, хэрэгжүүлж, удирдах замаар уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулах.
  • Ажлын явцыг сайжруулахад хувь нэмрээ оруулан долоо хоногийн болон сар тутмын төлөвлөгөөг боловсруулахад оролцох.
  • Ажлын байранд одоо байгаа болон болзошгүй аюулыг тодорхойлж тэдгээрийг үр ашигтайгаар удирдах.
  • Амжилттай үр дүнд хүрэхийн тулд ажлын чанар, нарийвчлалд онцгой анхааран ажиллах.
  • Цагийн (ажлын цаг) удирдлага, сургалт, сургах зааварлах болон дэг журам гэх мэт багийн гүйцэтгэлийг удирдах.
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Гүний уурхайн үйл ажиллагааны багуудыг удирдаж байсан ажлын туршлагатай байх
  • 3-с дээш жил гүний уурхайн олборлолтын ажлын туршлагатай байх
  • Хүмүүс хоорондын болон харилцаа холбооны ур чадвар өндөр байх
  • Төвөгтэй асуудал дээр ажиллах болон зөрчлийг шийдвэрлэх замаар ажлын ур чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны үүрэг хариуцлагаа биелүүлдэг ба тусгайлан заасан ажлын аюулгүй дадлыг дагаж мөрддөг байх
  • Ажлын байрны аюул болон ноцтой эрсдэлийн удирдлагын талаарх ойлголт мэдлэгийг хөгжүүлэх, бататгах чадвартай байх
  • Microsoft Excel болон Office программуудыг өндөр түвшинд ашиглах чадварыг сайтар эзэмшсэн байх
  • AutoCAD, Vulcan, Surpac, Deswick эсвэл ижил төстэй компьютерийн 3D зураг төслийн програм хангамжуудыг ашиглах туршлагатай байх
  • Англи хэлний аман болон бичгийн ур чадварыг сайтар эзэмшсэн байх
  • Баг удирдаж байсан өмнөх туршлагатай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)