Хуваарь гаргагч

Нээлтийн огноо: 2023-02-01
Хаалтын огноо: 2023-02-15 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай ажлын байр юм)

Энэхүү ажлын байрны зорилго нь Төслийн ерөнхий хуваарь гаргахад нөлөөлөх гол үйл ажиллагаанууд, үргэлжлэх хугацаа, ерөнхий дараалал, нөөцийг тодорхойлж, холбогдох хэлтэс, гүйцэтгэгчидтэй албан ёсны хяналтыг зохицуулахажлыг удирдан чиглүүлэх, төслийн барилгын ажлын гүйцэтгэлийн явцад хяналт хийх тогтоосон мөчлөгүүдэд ерөнхий хуваарийг хянан батлахад оршино.

Үүрэг даалгавар

  • ЭМААБООН-ийн ажлын дадлыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх ба өөрийн хариуцаж буй ажлын хүрээнд компанийн дотоод аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, холбогдох ЭМААБОО-ийн стандартыг бүрэн дүүрэн мөрдөх.
  • Үйлдвэрлэлээс өмнөх болон үйлдвэрлэлийн үе шатанд босоо амны болон гүний уурхайн логистикийн үйл ажиллагаанд зориулагдсан аюулгүй ажиллагааны стандарт, процесс хийгээд дүрэм журмууд байгаа эсэх, тэдгээрийг мөрдлөг болгон ажиллаж байгаа эсэхийг хангах.
  • Бүх багуудын гишүүдийн аюулгүй ажиллагааг хангуулан аливаа эрсдэлүүдийг илрүүлж, бууруулж, хянаж ажиллах.
  • Төслийн ерөнхий хуваарь гаргах, төслийн хяналтын төлөвлөгөөний дагуу бүх нэгдсэн төслийн хуваарийг нэгтгэх.
  • Төслийн бүх хуваариуд, үүний дотор Уурхайн төлөвлөгөө,гүйцэтгэгчийн төлөвлөгөө зэргүүдийг төслийн ерөнхий хуваарьтай байнга нэгтгэж, уялдуулах үүрэгтэй.
  • Тайлан гаргах эрх бүхий ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авах.
  • Төслийн хяналтын төлөвлөгөөний өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх
  • Төслийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэгчийн төлөвлөгөө, барилгын үйл явц, төслийг төлөвлөгөөт хугацаанд дуусгахад шаардлагатай материалын хяналт зэргийг хангаж ажиллах, үүсч болох аливаа хоцролыг цаг хугацаанд нь мэдэгдэх
  • Төлөвлөлтийн стандартчилсан процесс болон төслийн хяналтын зарчмуудыг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тасралтгүй сайжруулалтын соёлыг дэмжих.

Тавигдах шаардлага

  • Инженерийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 1-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Ажил үүргээ зөв хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай байх.
  • Төслийн тухайн цаг үед бий болсон шаардлагын хүрээнд ажлын эрэмбэ дараалал болон нөөц боломжийн зөрчлүүдийг оролцогч талуудтай хамтран шийдвэрлэх чадвартай байх.
  • Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвартай байх.
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.