Хуваарь гаргагч

Нээлтийн огноо: 2022-03-24
Хаалтын огноо: 2022-04-04 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Үйл ажиллагаа - Хөрөнгө, материалын менежмент xэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Засварын төлөвлөлтийг хүлээн авч түүнийг амжилттай хийж дуусгахад шаардлагатай бүх эх үүсвэрүүдийг бэлдэх. Үүнд мэдээлэл, хүн хүч, материал, техник тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай зүйлүүдийг зохицуулж нэг цэгт төвлөрүүлэх. Засварын төлөвлөгч болон засварын багаас шаардлагатай мэдээллийг авч хаана, ямар ажил хийгдэхийг тодорхойлох.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөгөөний дагуу нарийвчилсан хувиарь гаргах
  • Өдөр тутмын засварын зохицуулалтууд болон долоо хоног тутмын хувиарийн хурал хийх
  • Хуралд зориулж ирэх долоо хоногийн засварын ноорог бэлдэж хурлын дараа баталгаажуулах
  • Төлөвлөлт болон хувиарийн зааг ялгааг хянах
  • Мэдээлэл, хүн хүч, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тодорхойлох
  • Хөрөнгө эзэмшигчийг тухайн хөрөнгийг тохирсон цаг хугацаанд бэлэн байлгахад туслах
  • Хийгдэж буй ажлын явцын талаархи мэдээллийг авдаг байх
  • Үйлчлүүлэгч болон засварын багийн харилцан уялдаа холбоог тусгаж хувиарь гаргах
  • Засварын ажил ба төслүүдийг зохицуулах
  • Онц чухал техник тоног төхөөрөмж болон улсын тусгай зөвшөөрөлтэй техникүүдийн хувиарийг гаргах
  • Гүйцэтгэлд хэмжүүр тавьж сайжруулах саналуудыг гаргах
  • Удирдлагаас өгсөн бусад шаардлагатай ажлуудыг гүйцэтгэх
  • Засварын баг бүрт хүн хүчний нөөц, чадвар, ажлын чухалчлалын чанар дээр үндэслэн долоо хоногийн хувaарь гаргах
  • Төлөвлөгчийн ажилд туслах
  • Их зогсолттой холбоотой ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг Гантт чартын дагуу хуваарилж зохицуулалт хийх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Бизнесийн удирдлага эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр сурч төгссөн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
  • SAP, RTBS систем дээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Microsoft оффисын програмууд дээр ахисан түвшний туршлагатай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.