Хуваарь гаргагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК –- Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хуваарь гаргагч ажлын байранд (1 жилийн хугацаатайгаар ажиллах) ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Төслийн ерөнхий хуваарь гаргахад нөлөөлөх гол үйл ажиллагаанууд, үргэлжлэх хугацаа, ерөнхий дараалал, нөөцийг тодорхойлж, холбогдох хэлтэс, гүйцэтгэгчидтэй албан ёсны хяналтыг зохицуулахажлыг удирдан чиглүүлэх. Төлөвлөгч нь төслийн барилгын ажлын гүйцэтгэлийн явцад хяналт хийх тогтоосон мөчлөгүүдэд ерөнхий хуваарийг хянан батална.
Үүрэг даалгавар
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин ажлын дадлыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх ба өөрийн хариуцаж буй ажлын хүрээнд компанийн дотоод аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, холбогдох ЭМААБОО-ийн стандартыг бүрэн дүүрэн мөрдөх.
- Үйлдвэрлэлийн үе шатанд үйл ажиллагаанд зориулагдсан аюулгүй ажиллагааны стандарт, процесс хийгээд дүрэм журмууд байгаа эсэх, тэдгээрийг мөрдлөг болгон ажиллаж байгаа эсэхийг хангах.
- Бүх багуудын гишүүдийн аюулгүй ажиллагааг хангуулан аливаа эрсдэлүүдийг илрүүлж, бууруулж, хянаж ажиллах.
- Төслийн ерөнхий хуваарь гаргах, төслийн хяналтын төлөвлөгөөний дагуу бүх нэгдсэн төслийн хуваарийг нэгтгэх үүрэгтэй.
- Төслийн бүх хуваариуд, үүний дотор Уурхайн төлөвлөгөө, Худалдан авалтын төлөвлөгөө, гүйцэтгэгчийн төлөвлөгөө зэргүүдийг төслийн ерөнхий хуваарьтай байнга нэгтгэж, уялдуулах үүрэгтэй.
- Төслийн засварын багуудтай хамтран төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах, улмааршаардлагад нийцүүлэн хуваарийн зөрүүг арилгах.
- Уурхайн зохицуулалтын багтай хамтран хэлтсийн төлөвлөлт/ажлын хуваарь болон төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах
- Аливаа процесс, мэдээлэл нь бүхэлдээ төсөл, хэлтэс, ажлын талбарт ашиглаж болохуйц, хэмжээг тодорхой байлгах.
- Тайлан гаргах эрх бүхий ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авна.
- Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөө, ажлын цар хүрээний өөрчлөлтийг ахлах ажилтанд мэдэгдэх.
- Төслийн хяналтын төлөвлөгөөний өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх
- Нэгдсэн Төлөвлөлтийн Процессын ажлын хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэх.
- Төлөвлөлтийн стандартчилсан процесс болон төслийн хяналтын зарчмуудыг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тасралтгүй сайжруулалтын соёлыг дэмжих.
- Дэлгэрэнгүй зааварчилгаагүйгээр өөрөө бие даан ажил эхлүүлэх, өөртөө итгэлтэйгээр ажлаа үргэлжлүүлэх чадвартай байх
- Ажил үүргээ зөв хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай.
- Гаднын болон компанийн оролцогч талуудтай тогтвортой харилцаа бий болгох, тус харилцааг хадгалах.
- Төслийн тухайн цаг үед бий болсон шаардлагын хүрээнд ажлын эрэмбэ дараалал болон нөөц боломжийн зөрчлүүдийг оролцогч талуудтай хамтран шийдвэрлэх чадвар
Тавигдах шаардлага
- Инженерийн ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Англи хэлний дундаас дээш түвшний аман болон бичгийн чадвартай байх
- Компьютерын өндөр түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх
- Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
- Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.