Хуваарь гаргагч ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-нийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Барилга, инженерийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хуваарь гаргагч ажилтан aжлын байранд ажилтан шалгаруулж авна.
Төслийн төлөвлөлтийн хувьд төслийн төлөвлөлтийн системийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, төслийн гол үүрэг функцүүдийг боловсруулах, хөгжүүлэхэд мэргэшсэн байх явдал юм.
Үүрэг даалгавар
- Нөөцийн бэлэн байдлыг зохистой удирдах байдлаар хуваарь гаргах системтэй арга барилыг тогтоох
- Төсөл үе шатаар ахиж урагшлахын хэрээр хуваарь боловсруулах, улмаар илүү нарийвчилж сайжруулах
- Суурь үзүүлэлтийг тогтоох, түүнийг хадгалж бариулах
- Өдөр тутмын болон долоо хоногийн хуваарь гаргах уулзалтуудад оролцож, шаардлагатай бол өдөр тутмын төлөвлөгөө, хоёр 7 хоногийн урьдчилсан хуваарийг гаргаж өгөх
- Төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, газар дээр нь очиж танилцах, өөрчлөлтийг мэдэгдэх, хувьсах өөрчлөлтийг мэдээлэх, сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулахад оролцох
- 7 хоног тутмын явцын тайлан, 7 хоног тутмын товч тайланг бэлтгэж төслийн явцыг хянах
- Шаардлагатай бол Ерөнхий хуваарь бэлтгэх, илгээх
- Мэргэжил нэгт нөхдүүд болон менежерүүдтэй харилцах, мөн хэлтсийн зорилго/зорилттой уялдуулан хуваарь гаргах, хэрэгжүүлэх, сайжруулах хоорондын харилцааг ойлгох
- Ижил түвшний ажилтнуудыг, олон төрлийн баг хамт олны хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих ажлын орчныг бий болгох
- Төслийн хяналтын ахлах ажилтан/Менежерийн оноосон нэмэлт ажил/даалгаварууд
- Удирдлагад дэмжлэг үзүүлэх.
Тавигдах шаардлагууд
- Барилгын инженер эсвэл инженерингийн чиглэлээр сурч Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. Инженерингийн өргөн хүрээний мэдлэгтэй, томоохон төслүүдэд шинжилгээ хийх чадвартай байх
- Барилгын төлөвлөгөө гаргадаг чадвартай байх, P6/MS Project дээр ажилдаг байх
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- MS Office Excel, Outlook дээр чадварлаг ажилладаг байх; мөн
- Монгол, Англи хэлний чадвар өндөр чадвартай байх.
- Тайлан бэлтгэх өндөр чадвартай байх.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.