Хуваарь гаргагч

Нээлтийн огноо: 2024-03-27
Хаалтын огноо: 2024-04-10 17:30
Хэлтэс: Механик засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механик засварын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин ажлын дадлыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх ба өөрийн хариуцаж буй ажлын хүрээнд компанийн дотоод аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, холбогдох ЭМААБОО-ийн стандартыг бүрэн дүүрэн мөрдөх.
  • Үйл ажиллагаанд зориулагдсан аюулгүй ажиллагааны стандарт, процесс хийгээд дүрэм журмууд байгаа эсэх, тэдгээрийг мөрдлөг болгон ажиллаж байгаа эсэхийг хянах.
  • Бүх багуудын гишүүдийн аюулгүй ажиллагааг хангуулан аливаа эрсдэлүүдийг ажлын төлөвлөлтийн шатанд илрүүлж, бууруулж, хянаж ажиллах.
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын ажлын хуваарь гаргах, бүх хуваарийг нэгтгэх.
  • Сэлбэгийн бэлэн байдал, худалдан авалтын процесс, төлөвлөсөн ажлыг гүйцэтгэхэд бүх сэлбэгүүд болон багаж тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхийг урьдчилан тооцоолох, ахлах ажилчидтай байнгийн холбоотой ажиллаж эдгээр дээр тогтмол мэдээлэлтэй байх
  • Засварын ахлахуудтай болон бусад багуудтай хамтран төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах, улмааршаардлагад нийцүүлэн хуваарийн зөрүүг арилгах.
  • Бусад багуудтай хамтран гүйцэтгэх ажлын төлөвлөлт/ажлын хуваарь болон өөрийн багийн төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах, нийцүүлэх
  • Тайлан гаргах, ахлах ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авах
  • Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөө, ажлын цар хүрээний өөрчлөлтийг ахлах ажилтанд мэдэгдэх.
  • Тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг сайжруулах ажлуудад оролцож, дэмжлэг үзүүлэх
  • Нэгдсэн Төлөвлөлтийн Процессын ажилд дэмжлэг үзүүлэх.
  • Төлөвлөлтийн стандартчилсан процесс болон төслийн хяналтын зарчмуудыг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тасралтгүй сайжруулах
  • Ажлын хувиар гаргахдаа бүх шаардлагатай нөөцүүдийн (хүн хүч, төсөв, сэлбэгийн бэлэн байдал, ажил гүйцэтгэх хугацаа болон бусад) нарийвчлан тооцоолж хоорондын харилцан уялдааг урьдчилан тооцоолох

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байх
  • Уул уурхай, суурин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр 1-2 жилийн ажлын туршлагатай байх
  • Компьютержсан Засвар үйлчилгээний Удирдлагын Систем болох САП зэрэг системийн туршлагатай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
  • MS оффисийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.