Хог хаягдлын удирдлагын төвийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-04-09
Хаалтын огноо: 2024-04-23 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Уурхайн дэд бүтэц, үйлчилгээний үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хог хаягдлын удирдлагын төвийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилгонь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажил гүйцэтгэгч (байгууллага)-ын хуваарь, өртөг санхүү тооцоолол, чанарын шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулан, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлэн зардлыг бууруулах
  • Өөрчлөлтийн менежментийн систем дээр ажиллаж хяналт тавьж хэрэгжүүлэх
  • Хог хаягдлыг нэгтгэл бүртгэл дээр анализ хийж, хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, оновчтой устгалд оруулах аргачлалыг олж тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангуулах.
  • Хог хаягдлын менежментийн асуудлуудыг судалж оновчтойгоор зохицуулалт хийх, хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийн боломжийн талаар судалгаа хийж хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэх.
  • Хаягдалын удирдлагын төвийн зардлын тооцооллыг хянах, ОТ дотоод санхүүгийн систем дээр ажиллах.
  • Худалдан авалт болон түүнд шаардлагтай бичиг баримт бүрдүүлэх, холбогдох ОТ дотоод системүүдэд мэдээлэл өгөгдлүүдийг оруулах
  • Тоног төхөөрөмжийн завсар үйлчилгээний стратеги төлөвлөгөө ба засварын ажлын арга барилыг ямагт сайжруулах
  • Дээд албаны менежерүүдэд хог хаягдлын тухай мэдээлэл, статистик үзүүлэлт болон гүйцэтгэсэн тайлан мэдээлэл бэлтгэх, танилцуулах
  • Асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх, учир шалтгааныг судлах, учирч болох алдаа доголдлыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх
  • Өөрийн хэлстийн болон өөр бусад үйл ажиллагааны багуудын хоорондыннээлттэй харилцааг дэмжих
  • Орон нутгийн харилцааны хэлтсээр дамжуулан орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүдийг дэмжих ажлууд дээр хамтрах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Эрүүл мэнд, Байгаль орчин, Хог хаягдалыг чиглэлээр мэргэшсэн болон мэргэжлийн сургалтуудад хамрагдсан байх
  • 3-с дээшгүй жилийн тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Өдөр тутмын төлөвлөгөө, хуваарь, аюулгүй ажиллагааны холбогдох шаардлага, тэдгээрийг үйл ажиллагааны харьяалагдах чиглэлд ашиглах талаар ойлголттой байх
  • Microsoft excel болон оффисын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Бичгийн болон Ярианы Англи хэлийн Ахисан дунд түвшин

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.